Sunday, April 5, 2009

...Зөвхөн түүндээ л зориулсан минь...

Жирийн л байдаг зүйлээс илүүтэй
Жинхэнэ гайхамшиг гэж үгүй
Хүн хүний нүдэнд өртдөггүй хэдий ч
Хайр гэдэг зүйлийг яагаад ч юм татдаг
Нүднээс нь гунигийн нулимас бүү урсаасай
Нүгэл түүнийг минь хэзээ ч битгий тойроосой
Үнэн гэдэг булихаан үзүүр дахь гэрэл
Үгүйсгэх аргагүй ганцхан Туяа
Харанхуйн үзүүр дахь гэрэл
Халуунаар төөнөдөг Нар
Нарыг хэрэвээ хайр гэж үзвэл
Нарны туяа нь юу юм бол?
Туяа нь хэрэвээ дурлал юм бол
Түүний элч нь юу юм бол?
Асуулт асуусаар байвал хариулт нь олдохгүй
Амсаж үзээгүй дарсаа уувал өөрөө мэдэлгүй согтоно
Харцнаас чинь хэрэвээ гуниглалыг харвал
Хайраа би чамруу илгээе
Үгсээс чинь хэрэвээ гомдол сонсвол
Үнэн сэтгэлээ чамдаа илүүтэй зориулая
Бодолын шувуухай чинь буруу зүг рүү нисвэл
Боломж бүхэнээ чамд зориулая
Гэхдээ би 1 л зүйлийг мэддэг
Гэгэлзэн байж түүнийг л боддог
Нартад түүний л хань байх ёстой
Насан туршийх нь тэр хань
Угаас өөрөөсөө туяа цацруулж явах жамтай
Учир нь тэр хүн дээрээ 2 нартай.

1 comment:

  1. tiimee nice boljee bi buten eheer ni unshihiinsan gj bodool bsiin

    ReplyDelete