Sunday, April 5, 2009

...Үзэн ядалт...

Уйтгарт амьдралын минь золиос чи
Урдаас юунд инээв?
Угаас чамайг мартана
Уулзах гэж харин буу оролд
Харгис санагдаж байж магадгүй би чиний хувьд
Хамтдаа бсан мөчөө мартанаа би амьдрал гэдэг талбарт
Нулимас бүрхсэн нүдэнд минь бүү үзэгд
Нуулгүй хэлье би чамайг үзэн ядаж бна
Амьдралд би чамайг алдсан
Ахиад оор хүнийг алдаж би чадахгүй
Мартахсан гэж мөрөөдөлгүйгээр би чамайг мартана
Маргааш болсон ч би чамайг эргэж санахгүй
Зүрхэндээ би нулимастай үлдсэн ч
Зүрхний минь нулимасийг арчиж өгөх хүн олдоно
Хайрлана би тэр хүнийг
Хайр даахгүй чамаас илүүгээр хайрлана
Үзэн ядалтаар дүүрэн болсон миний сэтгэлд
Үзэг цаас л хэрэгтэй чамайг мартахад
Нулимас минь дусалж бна
Нойтон болсон цаасан дээр
Шөнийн тэнгэр доор
Шивэрээ бороо адил уйлсан би дэрэн дээрээ
Хэзээ ч мартаж чадхгүй гэсэн
Хэнэг үгүй миний зурх
Эзгүйрсэн учир тэгсэн юмсанж
Эзэнтэй болсон учир удалгүй чамайг мартнамз
Надад хорогдох хэрэггүй
Над дээр ирээд ч хэрэггүй
Хайртай гэж би хэлэхгүй
Хайрласандаа хармсаж бн гэж харин хэлнэ
Чи болон миний ядуу амьдрал
Чи болон миний гутамшигт амьдрал
Хар толбо болсон байж магадгүй
Харанхуй болвол харин хар толбо чи харагадахгүй
Сэтгэлийнхээ өнгөрсөн гэрэлийг 16 дахь өрөөндөө унтраалаа
Сэм сэмхэн ч эргэж харахгүй өнгөрсөн амьдрал минь баяртай...

No comments:

Post a Comment