Sunday, April 5, 2009

...Хайраас айсан айдас минь...

Орчлонгийн тоосыг хөдөлгөх цаг минь ирсэн боловч
Орь ганцаараа хөдөлгөхөөс би айна
Нулимас зүрхэнээс болон сэтгэлээс
Нуугдаж явсан сэтгэл минь
Харцнаас болон зүрхэнээс
Хайрыг хүлээн сэм сэмхэн харас хийнэ
Одод түгсэн омголон шөнөөр
Олон зүйлийг бодохыг хүсэвч
Орь ганцаараа учир
Омголон зан минь мөхсөн.
Борооны дусалууд нүдэн дээр минь дусалана
Бодолд автсан зүрхээр минь тоглоно
Нулимаснаас өөр найзгүй надад
Нууцхан хайр минь хэрэгтэй
Нууцхан хайраа олсон ч
Нууж явах нь л хэцүү юм.
Дэлхий ертөнц миний шаардлагагүй өөрчилөгдөнө
Дэргэд минь хүн байхгүй учир
Дэгдэх зүрх минь надаас
Дээдийн заяа болсон хайрыг хүснэ
Халуун байсан зүрх минь мөс болон хувирсан
Хайрлаж явсан охин минь аз жаргалаа олсон
Хамтдаа байхыг хүсэвч
Ханилах суух заяа надад дутсан
Сэтгэл зүрхэнд минь зуд болох шиг
Сэрүүн зүүдэнд минь ган болох шиг
Хэн нэгэн байхгүй учир
Хэлтэрхий ч байсан хамаагүй
Хайрыг л хүснэ
Хамтдаа байхыг мөрөөдөнө.
Зүүд нойрны минь дагина минь
Зөвхөн өөрийнхөө аз жаргалын төлөө зүтэг
Орчлонгийн тоосыг
Орь ганцаараа хөдөлгөх хувьтай надад
Одод хүртэл чиний царайг харуулахгүй
Орь ганцаараа яв гэх юм.
Зүрх сэтгэлийнхээ аясыг дагаж
Зүг зүг рүү тэмүүлэлгүйгээр
Түнэр харанхуйд ганцаараа үлдье
Түмэн олон хүн дундаас
Намайг онцлох хүн байхгүй
Надтай хамт байх хүн олдохгүй нь
Хайр дурлал гэдэг зүйл нь насны мөрөөдөл болог
Хайрыг хүсээд харанхуйд би ганцаараа үлдье!






No comments:

Post a Comment