Sunday, April 5, 2009

...Би...

Би бол Монгол хүн
Би бол аавын хүү
Би бол ээжийн хүүхэд
Би бол эгчийн дүү
Би шүлэг яруу найрганд дуртай
Би шүтэн дуулах дуртай
Би тал нутагийг ажих дуртай
Би Тэнгэр газараа шүтэх учиртай
Би хүүхдээрээ гэж дуудуулах дургүй
Би Хүйтэн сэтгэлд дургүй
Би хүнийг хайрлах дуртай
Би халуун сэтгэлд дуртай
Би үзэсгэлэн төгс Монгол бүсгүйг хайрлахыг хүсдэг
Би үзэг цаас нийлүүлэн суух дуртай
Би өрөвчхөн сэтгэлээр хүнд тусалдаг
Би өлсөөд яваа нэгэнд хоол өгөхийг хүсдэг
Би хүн чанаргүй хүнийг үзэн яддаг
Би хүнийг хайрласан шиг хайрлаж чаддаг
Би Монгол гэдэг нэрээр бахархадаг
Би могой гэдэг амьтнаас айдаг
Би итгсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй
Би итгэл сэтгэлийг шүтэн бишэрдэг
Би орон зай биш цаг хугацааг боддог
Би олон түмнийхээ төлөө зүтгэдэг
Би хүн болж төрсөндөө баярлдаг
Би хөл алдалгүй яваа даа баярлдаг
Би хүний охиныг хайрлахыг хүсдэг
Би хөндий талд орилхыг хүсдэг
Би бороонд ганцаар зогсох дуртай
Би бодолд автан гацаар суух дуртай
Би гэм нь ганцаардлаас айдаг
Би гэмгүй нэгэн байхыг хүсдэг
Би хэн нэгний гараас атгахыг хүсдэг
Би хэн нэгэнд сэтгэлээ өгөхийг хүсдэг
Би хүн хэвээрээ байхыг хүсдэг
Би хэнээр ч заалгалгүй амьдрахыг хүсдэг
Би бол эр хүн
Би бол эмэгтэй хүнтэй ханилан суух учиртай хүн
Би бол Түмэн гэрэл цацруулахыг хүсдэг хүн
Би бол Түвшин гэдэг нэртэй хүн

3 comments:

  1. гоё шүлэг байна

    ReplyDelete
  2. yaay manai and goy shuleg bichsen bn shd kk

    ReplyDelete