Sunday, April 5, 2009

...Бага сага жижиг шүлэгнүүд...

Ололт амжилт болсон мөрөөдөл минь
Олон жилээр холдон одход
Орь ганцаараа яваа зүрхний минь
Олиггүй ганц шийтгэл гэж ойлголоо...


Хээрийн зүг рүү хийсэх аясын салхийг даган
Хэн ч биш гэдэгээ ухаарсан хэнэггүй миний бие
Хэлэгнэн уурлах тэнгэрийн заагаас
Хэлэлтгүйгээр шантран доош буулаа...


Урсах нулимасны минь аясыг даган
Увдисдуулах зүрх минь уйлсаар
Туйлын хүсэл мөрөөдөлдээ автсан би
Туйлширсан амьдралдаа харамссаар
Тэнгэрт гэрэлтэх оддын доор суухдаа
Тэнэг гэдэгээ би саял ухаарлаа
Миний биеийг бүү хэл
Миний сэтгэлийг ч дарах чадалтай
Уулын барааг ширтэнгээ
Урсах нулимасаа амслаа
Амьдралын минь сүүлчийн мөч энэ биш хэдий ч
Асгаран орох бороо адил шимширсээр
Хүйтэн салхи зүрхийг зүсэх эцсийн мөчид
Хүсэл мөрөөдөл минь энэ биш байсаныг би сая л ухаарлаа...

Ганцаараа үлдье би харанхуйд
Гансран уйлах зүрхээ тэврээд үлдье
Гандаж шаралсан навч адил
Гашуун хайрыг хүсээд хийсье...

Далайн ус ширгэж давалгайлахаа болиход
Дайн дажин дахин болохоо болиход
Баатар эрсийг дахин дурсахаа болиход
Бачуурсан хүмүүс дахин уурлахаа болиход
Цустай бүхэн ширгэж
Цуваагаараа явах болно...

Өвдөг сөгдөн гуйя намайг зүгээр л орхичих
Өөрт минь оноосон даалгабарыг
Өлсөхийн эрхэнд биелүүлсэн
Өрөвдөөч намайг зүгээр л орхиоч...

Шантрахгүй гэсэн үгтэйгээр эхэлсэн энэ ажилыг
Шалихгүй зүйлээс итгэл сэтгэл минь буурах юм
Шилдэгүүдийн хэмжээнд хүрэхгүй гэдэгээ ойлгоод
Шил тэвэрсэн архичин болохыг хүснэм би...

Зүрхэнд минь ассан галын дөлийг
Зүгээр л унтраагаад явсан хүн олон
Зөөлнөөр урсах нулимастайгаа үлдсэн би
Зүгээр л хэн нэгэн байхыг хүснэ...

Дөрвөн хананы голд ганцаар суухдаа
Дөнгөж амьдрал минь эхэлж байгааг мэдлээ
Дуусах амьдралынхаа эцэст
Дуу үгүй явая гэж бодлоо...

Хэн ч хайрын төлөө үхдэггүй
-Ромеа Жулияата хоёроос бусад нь...
Хэн ч мөнгөнөөс нүдээ салгаж чадахгүй
-Робин Гүүдээс бусад нь... :D
Хэн ч арал дээр ганцаараа амьдарч чадахгүй
-Робин зон крузо гоос бусад нь...
Хэн ч чамайг хайрласан шиг хайрлаж чадахгүй
-Надаас бусад нь...

Улаанбаатарын дээвэр нь утаа
Улаанбаатарын шал нь хог
Улаанбаатарын цонх нь хятад
Улаанбаатарын хоймор нь авилгал...


1 comment: