Sunday, April 5, 2009

Амьдралын их далай

Амьдралын их далайг ширтэн зогсохдоо би
Атга нөжийг олж харав
Алдар нэрээ зуу зууны туршид дуурсгасан
Агуа их баатарыг би олж харав
Баатар эрсийн шүтээн нь тэнгэр газар
Бахдан суудаг зүйл нь хүч чадал
Нартад түгээсэн зүйл нь нэр алдар
Намайг чимдэг зүйл нь Монгол хүн
Зуурдын зовлонгоор нь жаргал хийдэг
Зуу зуун хүнийг би олж харлаа
Нар хэнийг ч ялгалгүйгээр тусдаг
Нар үргэлж мандаад жаргадаг
Хайр гэдэг зүйлийг би олж харлаа
Харамлан байж хайрлдаг хайрыг
Хамтдаа үргэлж байдаг хосуудыг
Харамсалтайгаар төгсдөг хайрыг ч тэр
Эрэг дээрээс амьдралыг ширтэн зогсход
Эртнээс эхэлсэн түүхийг олж харлаа
Баян нь ядуугаа дээрлэхдэг
Байж болохгүй зүйлсийг олж харлаа
Халтар хэдэн цаасны төлөө зүтгэдэг
Хар муу бодолтой хүмүүсийг би харлаа
Элбэрэл хайр нь дууссан
Эцсийн дүнд тэр хүмүүс
Эргэшгүй муухай адгуус болохыг нь харлаа
Элэг эмтрэм зүйлсийг ч анзаарлаа
Ууг нь бид чинь тэнгэр заяат улс
Уул уус нь хосолсон сайхан нутагийн үрс
Тэнгэр газараа дээдэлж явдаг
Тэнцвэр үл алдаж үзсэн Монголын үрс
Хөлөг онгоцонд суугаад
Хөх өнгийн далайгаар аялахыг хүсэв
Хүйтэн учир хүсэл минь буурч
Хөлөөрөө зогсон үргэлжлүүлэн ширтэхийг би хүсэв
Хөөр баясалаар дүүрэн хүмүүсийг би
Ганцаардан ургасан модыг би хараад
Ганцаараа зогсож байгаа өөрийгөө би харах шиг
Алсад гэрэлтэх нарыг би
Амьсгаа даран ажин зогсохдоо
Туяанаас өөрийг өгч чадахаа больсон
Туйлын сайхан сэтгэлийг би олж харлаа
Эрэг дээр удаан зогсоод би
Эргэлдэн бүжиглэх хорвоог харлаа
Элбэрэл хайраар дүүрэн
Энэрэнгүй сайхан сэтгэлтэй
Дэлхий ээжийг би олж харлаа
Дэндүү сайханыг харахыг хүсээд би
Дэргэдээ байсан оргил руу гарлаа
Дэвэн нисэх шувуудын дууг сонсоод
Сэтгэл тэнэгэр үргэлжлүүлэн ажлаа
Сэвгүй сайхан зүйлсийг ч өөрийн нүдээр харлаа
Амьдрал гэдэг хязгааргүй их далайд
Анзаарч хараагүй зүйлс олон
Анхны удаа эрэг дээрээс
Ажин ажин зогсохдоо
Ахиухан зүйлсийг олж хараад
Алагхан зүрх минь хөдлөв
Амьдралын их далайгаас би
Амсаж үзээгүй нулимасаа амсав...

No comments:

Post a Comment