Sunday, April 5, 2009

.Ганцаараа.

Орчлон хорвоог дан ганцаараа ч биш хосоороо хэд хэдэн удаа байж үзсэн Оргил хэмээх залуу 3 жилийн өмнөөс саяханыг хүртэл ганцаараа явсан. Оргил маань одоо 16 настай хайр дурлал гэдэг зүйлийг мөнгөн дээр тогтдог гэж боддоггүй. Нас хүйс ч хамаардаг гэж боддоггүй. Өөрөө өөртөө итгэлтэй харамсалтай нь ганцаардал гэдэг өвчинд аль хэдийн буугаад өгчихсөн нэгэн. Өөрөө өөртөө санаа тавьдаггүй ч бусдын төлөө төрсөн мэт зүтгэж явдаг тийм л сайхан сэтгэлтэй залуу.Өдөр бүр нулимас агуулсан гунигийн дуу сонсож сэтгэл нь тавгүй үедээ дэрээ нулимсаараа сэм сэмхэн угаачихдаг байсан нэгэн. Гэртээ интэрнеттэй болохыг хүсдэг тэрээр ээж аав 2 оосоо их олоон жил нет тавиулахыг гуйсан. Нар нь гийсэн нэгэн өдөр тэрний хэтийн зорилго , зуун жилийн мөрөөдөл болсон интэрнетийг нь тавиулсандаа... Тэр өдөр бол тэрний хувьд ганцаардлаасаа салах төлөвлөгөөнийх нь хамгийн эхний өдөр болон хувирч янзан бүрийн л сайт аар дэмий тэнсэн дээ...Хаая5 гэдэг чөлөөт орон зайг тийм ч сайн мэддэггүй байсан тэрээр өөрийн гэсэн хаая5 ын “profile” тай болж олон олон найзтай байхыг хүссэн. Тэнд түүний сэтгэл дотороо нууцхан төсөөлж явдаг тэр бүсгүйг бишээ охиныг тэрээр нууцхан хайсан. Гэтэл гэв гэнэт тэрээр өөрийн эрхгүй инээмсгэлж энэ мөчөөс хойш энэ охиныг сэтгэлдээ нууцхан мандуулна хэмээн өөрөө өөртөө амалсан.
Тэгээд л Оргил маань бөөн баяр болж өглөө босоод комоо асаахдаа , үдэш болоод ком оо унтраахдаа зөвхөн түүний л дүрийг нууцхан , сэм сэмхэн хардаг болсон. Залуу хүн учир түүнтэй уулзахыг хүсэж , түүний жинхэнэ нэрийг нь ч мэдэхгүй байж хамтдаа байна хэмээн гэртээ ганцаараа байхдаа , гудамжаар бодолд автан алхахдаа мөрөөддөг болж. Сэтгэлийнхээ нарны тэр халуун туяаг бишэрч явсан. www.terguun.com/forum , www.forumday.sr.mn , www.oops.mn , гээд л олон л форумаар форумдаж тэрүүхэн тэндээ нөгөө охиноо хайсаар өдөр хоног , цаг хугацаа нь чаг чаг хэмээн өнгөрсөөр л...
Улаанбаатар хотод олон найзтай болохыг хүсдэг тэрээр Тэргүүн.ком ыхонтой уулзаж олон ч найзтай болсон тэрэнд тэр олон найз нь хангалтгүй мэт. Өөр олон л форумын андуудтай болсондоо... Монгол Улсын Их Дэлгүүр нэрээрээ алдартай дэлгүүрийн урдхан талд байрлах Цирк дээр Дэмбээ.комын форум гэдэгээрээ алдартай Форумөдөр.ср.мн ийн уулзалтан дээр сэтгэлийнхээ жаргаж үзээгүй наранг харсан. Бодол болсон тэр охин , Тэнгэрт гийсэн тэр нар түүнийгээ харсан түүний сэтгэл ямар их хөөрсөн гэдэгийг үгээр хэлж үсэгээр илэрхийлэхийн аргагүй. Нэг л зүйл харин түүний сэтгэлийг зүссэн. Учир нь тэр нар нь өөрөөс нь хавьгүй илүү нэгэн залуутай хамтдаа ирсэн юумсанж. Нэг бодолын тэр залууд атаархах шиг , нэг бодолын баярлах шиг. Гэхдээ зөвхөн зурагийг нь л харан баясдаг тэрэнд хөөр баяслаас өөр юу ч түүний сэтгэлээс ханхалсангүй. Циркын хажууд 30 минут гаруй түүнийгээ харж баярлаж байсан тэрээр төд удалгүй гэрлүүгээ явахаар шийдсэн. Явмааргүй байсан хэдий ч бүгд л тарахаар болсон тул яаж ч чадалгүй харисандаа... Өдөр бүр сонсдог байсан ТАТАР ын Ганцаараа дуу нь тэр охиныгоо харсанаас хойш ТАТАР ын Хамтдаа болон Бороо дуу болон хувирсан Тэр үед бороо байхгүй байсан хэдий ч хэрэв бороо орсон бол гаднах цамцаа өгөх байсандаа гэж харамсана. Гэртээ очоод түүнийхээ зурагийг дахин дахин харна. Форумөдөр.ср.мн рүү орж аппарат барисан байсан залуугийн авсан зурагнууд тавигдсан үгүйг харж удаан ч мөрөөдсөндөө... Цагийн аясаар түүнийгээ мартаагүй ч эргээд л ганцаардалдаа нэг л мэдэхэд умбасан байсан тэрээр ганцаардлаа мартахын тулд өөрөө өөртөө дандаа л ажил гаргана. Гэсэн хэдий ч сэтгэлд нь нар , бодолд нь ганцаардал байсан учир тэрээр ганцаардалаас хичнээн айж , хичнээн зугтаав ч яаж ч чадахгүй гэдэгээ ойлгосон. Дахиад л уйтгарт амьдрал , Дахиад л ганцаардал , Гэхдээ нартай учир тэднийгээ тэвчисээр л нэг л мэдэхэд 6 сарыг ардаа орхиж өвөл болов. Нэгэн охинтой танилцаж түүндээ хайргүй ч гэсэн хайрлаж чадна гэсэн бодолыг өөртөө тээж 1 сар гаруй түүнтэйгээ хамтдаа байсан. Харамсалтай нь түүнийгээ алдаж харах ёсгүй бүхнийг харсан. Эргээд л ганцаардал , уйтгарт амьдрал , дээрээс нь хагацал үзсэн зүрхний нулимас. Түүнд амьдрах итгэл цаашид байгаагүй боловч анд нөхдийнх нь итгэл , зүрхэн дахь нар нь байсан учир цаашдын амьдралынхаа төлөө өчигдөрийг бодолгүй зүтгэсэн. Тун удалгүй хавар ирж хонхны баяр тэгээд л олон олон баярууд нь ирнэ. Баярлах итгэл үгүй болсон ч зориг урмандаа зүтгэсэн. Лаборотори 1 дүгээр сургуулийн хонхны баярын дүрсийг бичихээр очитол Тэргүүн.комын андууд нь ирсэн байсан. Гэтэл нэг л таньдаг царай нэг л санадаг царай урдаас нь дарууханаар инээнэ. Тэр үедээ сэтгэлээ бариад таниагүй царайлж түүнтэйгээ дахин танилцсан учир нь гэвэл түүнд тэрхэн үед түүний гарыг барих тийм л арга байсан. Бодож санаж , шаналж байсан бүх зүйлээсээ ангижирч сэтгэлдээ дүүрэн баяртайгаар орой нь Тошлой гэдэг кафе г зорсиндоо... Түүнийгээ байгаа хэмээн өөрөө өөртөө итгэл өгч итгэл сэтгэл 2 нь хосолсоор очисон доо... Цаг хугацаа дахиад л чаг чаг хийн өнгөрсөөр...
Нэг л мэдэхэд 2 сар болсон байна. Одооноос их л удаж 3 долоо хоногийн өмнө Оргил түүнийг найз залуутай гэдэгийг нь мэдсэн. Өлсөж өлсөж орж ирээд. Ээж ааваасаа нэхэж нэхэж идсэн хоолоо Нулимасаар амталж идсэн дээ... Өөрөө өөртөө зориулж олон олон гунигтай шүлэг бичсэн. Харин түүндээ зориулж ганцхан гэгээлэг шүлэг бичсэн...
Анхны цасны ширхэг бүрт
Алдрайхан түүний минь дүр харагдана
Анзаараагүй явжээ энэ цасны ширхэгийг
Аялгуут дуу гаргадаг гэдэгийг
Агаарт замхарах бодолын минь мөр
Анхны цасыг бишрэх шиг
Болор мөнгөн борооны дусал адил
Бодолд үлдсэн чиний л дүр танхилхан
Тэнгэрт гэрэлтэх од чам руу
Тийм их од харавахыг хүсдэгийг мэдсэнгүй
Зөвхөн чиний л дэргэд байхыг хүсдэг
Зөн билгийн олон од байдаг гэж сэтгэсэнгүй
Зөөлөнөөр хаялах навчис хүртэл хосоороо
Зөв бурууг ялгах навч хүртэл чамтай хамт
Хэн нэгний сэтгэлд мандсан нар чамаас
Хэнэггүйгээр хэн нэгэн уучлалт гуйв
Зүрх сэтгэлд нь удаан мандсан бололтой
Зүггүйтэж яваад чамайг жаргаав
Зүрхэнд эгшиглэх аялгуу чамд
Зүүд нойрны ханхүү байдаг нь яамаадаа
Зүрх сэтгэл гэдэг зүг нь үгүй далайгаас
Зөвхөн чамд л аз жаргал хүснэм би...

Хэмээн шүлгэлсэн. Өнөөдөр 2008 оны 7 – р сарын 11 ны өдөр. 04:52 минут. Яаг одоо ТАТАР – Ганцаараа дууг сонсонгоо сэтгэл зүрхэндээ ганцаардаж байна. Санасанаас Оргил гэдэг залуу биш Түвшин гэдэг хүүд энэхүү явдал тохиосон. Хэдий богинохон ч гэсэн аз жаргал бэлгэлсэнд баярлалаа... Зөвхөн чамд л үнсүүлж байна хэмээн төсөөлөн салхинд үнсүүлсээн... Ганцаардлаас салах төлөвлөгөө минь нурсандаа...
Эхлэл адил төгсгөлд хүртэл би одоог хүртэл ганцаардаж байна. Аль хэдийн буугаад өгцөөн. Хувь тавилан минь ийм л азгүй байх ёстой юм байлгүй...
Би чамд хайртай гэдэг үг цээжинд ГАНЦААРАА
Хэн нэгэнд хэлэхсэн энэ хайрын үгийг хамаг Чангаараа...
Хайрыг хүсээд би ганцаараа
Хайрлаач чи би ганцаараа...
Хайрыг хүсээд би ганцаараа...
Хайрлая гэж байна зүрх зөрүүд зангаараа...
Би Ганцаараа...

5 comments:

  1. and min setgel buur hodolchihloo ene ohiniihoo araas zutgehgui de hehe ertnii bolson yum bn shd tiimuu honhnii bayraar chamaig irsniig bi sanaj bn omnoh olon yumiig ch sanaj bn tsaashdaa hicheegeerei

    ReplyDelete
  2. хахаха тэр үед чамайг ямар царай гаргаж түүнийг ширтдэг байсныг санажийна... өлссөн чөнө тарган хонь харсан мэт л =p~.. тэр агшин гэрэл зурагнаа буулгасан нь ч байгаа хүсвэл аваарай :))... заза тэгээд наад бичвэрээс чинь нэг л юм наадхыг чинь алаад хаячихаж... тэр кафены нэр "ТОШЛОЙ" хахахахаха

    ReplyDelete
  3. Пөөх... Намайг санаж байгаа бол би ганц админ гээд очиж байсан...

    ReplyDelete