Thursday, May 14, 2009

Би Бурхан Шүтдэг

Би Бурхан Шүтдэг
Би бурхан шүтдэг
Би шүтэх шүтэхдээн амьд бурхадыг шүтдэг
Духан дундаа мэнгэтэй бурхан бишээ
Дундуур усыг дарс болгодог нь ч биш
Бөгтийж өтөлсөн
Буурал бурхадыг би шүтдэг
Тэр бурхад амьдралд минь ганц л байдаг
Тэр бурхадад үүрдийн мөнх нас гэж үгүй
Үүрд дуурсагдах энэрэл хайр
Үүрэг болсон элбэрэлт сэтгэлэн л дуурсагддаг юм
Би бурхадыг шүтдэг
Би шүтэх шүтэхдээн
Ээж аав хоёрыгоо шүтдэг
Эмээ өвөө болдог тэр настангуудыг шүтдэг
Тэд нараас минь илүү хайрыг
Тэнгэрийн ороны хэн ч өгч чадахгүй
Тэднийхээ хувьд би бурхан ч
Тэд минь наддаа түмэн бурхадаас ч илүү...

1 comment: