Thursday, May 14, 2009

Эрхэлжил байг

Эрхэлжил байг
Ижий аав хоёрыгоо байгаа дээр нь эрхэлж л байг
Ичээж болохгүй тэднийг зүгээр л орхи
Элбэрэлт хайрттайгаа хамт байгаа дээрээ
Эрхэлж л байг зөнөхөөсөө өмнө эрхлэг
Эрхийн тэнэг гэж тэднийг бүү доогол
Эрх ашигаа эдэлж яваа жирийн нэгэн хүмүүс
Элэг доог болох гэж тэд эрхэлдэггүй юм
Инээд наргиан болох гэж тэд эрхэлдэггүй юм
Аз жаргалаа амсаж байгаа танийг
Адгийн муу тэнэг гэвэл таньд ямар байхуу?
Тэднийг бүү эрхлүүл гэж
Тэвдэн сандарч хүнд бүү хэл!
Магад танийг тэр хүмүүс
Маргаашаа хардаггүй мангар гэж бодно шүү!
Алдаж гэндээд очих хүнгүй болоход нь
Авраад нэг авлаа гэхэд буруутах зүйл юу байна?
Давраад тэд чинь илүүг хийхгүй
Давхар нэгийг бодоод шөнөдөө зүүдлээд хонодог юм
Эрхлэхээс өөрийг мэдэхүй гэж
Элдэв янзаар бүү зэмэл
Голдоо ортол гомдож тунирхаад
Ганц ч нүдээрээ хархаа байвал яана?
Эрхэлж л байг тэр хүмүүс
Инээд хөөрөөр цалгиж байг
Эвдрээд нурах та нарын дараа
Ирээдүйд тэд хэндээ эрхлэхэв?

2 comments:

  1. istoi gogo bolson been yadiin sxn erxel erxel... :P
    Эвдрээд нурах та нарын дараа
    Ирээдүйд тэд хэндээ эрхлэхэв? :-bd

    ReplyDelete
  2. hehe eniig unshsan chin eej aav 2 dr ee ochij erhelmeer duugee ochij erheluulmeer sanagdchihlaa hehe nice boljee

    ReplyDelete