Thursday, May 14, 2009

...Тэр Минь...

Тэр минь даараа болов уу? Яагаа бол?
Тэр минь өлсөж цангаа боловуу? Яагаа бол?
Тэр минь уйтгарлаж гуниглаа боловуу? Яагаа бол?
Тэрэнд минь өвөрт нь ороод дулаацах хүн байгаа боловуу? гүү болов уу?
Яасаныг нь мэдээд авчихавал
Яаж ч байсан түүндээ бүхэнээ өгнө
Даарсан бол түүндээ сиймхий ч гэсэн
Дээлээ тайлаад өгөхсөн
Өлсөж цангасан бол түүндээ
Өчүүхэн ч гэсэн боорцогоо өгөхсөн
Уйтгарлаж гуниглаж суугаа бол
Улаахан уруулыг нь үнсээд дэргэд нь хамт байхсан
Дулаацуулаад өгөх хүн үгүйсэн бол
Дуугүйхэн энгэрээ дэрлүүлээд хамт хонохсон
Цас байгаль дэлхийг
Цав цагаанаар будлаа
Тоглож наадаж яваа хүмүүс дунд тэр минь
Тоотойхон нэг харагдах юм
Хань болоод хажууд нь байх хүн үгүйсэн бол
Ханисаад хамт байхыг би чимээгүйхэн хүснэ
Урьд шөнө тэрний минь бие таагүйхэн хоносон гэсэн
Уйтгарлаж гуниглаад тэгээгүй л байгаа даа?
Хоёр алагхан нүдэнд нь
Хөөр баясал байдаг байсан
Өглөө хархад арай л биш байлаа
Өнгөчөн хархад тэр минь
Тэр бүхнийгээ нууж л яваа бололтой
Тээнэгэлзэж , гэгэлзэлгүйгээр асуугаад авмаар санагдсан
Гэхдээ би чадаагүй ээ
Гэгэлзэн гэгэлзэн байгаад чимээгүйхэн өнгөрсөн
Шөнөжин түүндээ санаа зовиноод
Шөнө өглөөг ялгахаан байсан байсан
Тиймээ тэрний минь сэтгэл
Тив дэлхийг ч цагааруулж чадна
Тиймээ тэрний минь инээмсгэлэл
Тэнэг хүнийг ч ухаалаг болгож чадна...

3 comments:

  1. ter huniig bi tanihgui ch yamarch bsan tukag boddog...ene shulegiig unshaad chinii setgeliig oilgoj bna...dajgui boljee

    ReplyDelete
  2. tukag ter hun boddog

    ReplyDelete
  3. Nice.
    ter min gantsaardaa bolwuu
    tewruuleed hajuud n ehrlehsen ^^

    ReplyDelete