Sunday, June 7, 2009

Хүүхдэд

Өөдөөс хараад инээх нь аз жаргалыг дагуулна
Өлсөөд уйлахана харин өхөөрдлийг дагуулна
Гэр бүл болсон бидний жаргал
Гэгээн хайрын илрэл
Нэг л мэдэхэд өөдөөс инээгээд алхана
Нэг дүгээр ангид ороод үгийг үсгэлж сурна
Бячцхан гараараа хөтлөхөнө
Бялзуухай адил өхөөрдөм
Нартад нүдээ нээхдээ
Намайг тэвэрээч гэж уйлах шиг
Эхлээд тэр минь зүүдлэхдээ
Ээж аавыгаа зүүдлэх шиг
Инээгээд өөдөөс мишээх нь
Энэрэлт хайрын минь эзэн
Ийм л нэгэн үрдээ
Ээж аав нь дэндүү хайртай!

1 comment: