Sunday, June 7, 2009

Зун шиврэх цас

Анх би чамтай зүн шиврэх бороонд танилцсан
Алагхан зүрх минь зөвхөн чиний л төлөө цохилсон
Гэтэл одоо би сэтгэл дотроо зун шиврэх бороонд норж байна
Гэнэн чиний минь дүр миний зүрхийг тогшиж байна
Зуурдхан учирсан анхны хайр чамдаа би
Зуу зуун жилийн турш шинээрээ байх үгсийг хэлсэнсэн
Тэнгэрт гэрэлтэх диваажинд байгаа чамдаан
Тэргэл сарны туяаг зөвхөн чамруугаа л илгээхсэн
Гэртээ ганцаараа шонхоороо ширтэхэд
Гэнэн чи минь надтай хамтдаа байх шиг
Өдөр бүр өнчин нулимасаан унаган чамайг санана
Үдэш бүр зөвхөн чамайг л зүүдлэнэ
Чи минь үгүй болхоор цаг хугацаа явахгүй байна
Чин зүрхэнд минь зун болж байгаа хэдий ч
Өвлийн цас бороо мэт шивэрч байна
Өнчин болсон миний зүрхэнд зөвхөн минь л үлдэждээ...
Үргэлжлүүлэхийг хүссэн хайр минь ингээд төгөсчээ
Үүрд санах болноо зөвхөн чамайг л
Үүрд дурсах болноо зөвхөн чамайгаа
Үүрдийн мөнхөд тиймээ үүрдийн мөнхөд зөвхөн чамайг санан дурсаж явнаа
Цаг хугацаа өнгөрсөн ч чамайг гэсэн миний сэтгэл үл буцна
Цаашдийн амьдрал яах нь мэдэгдэхгүй л байна...
Сарнай хадий сайхан ч өргөстэй гэдэгт итгэ!
Сар хэдий сайхан туяатай ч чи бид хоёрыг салгасан гэдэгт итгэ!
Хорвоо гэдэг уудам ертөнцөд би л орь ганцаараа
Хайр гэдэг уудам ертөнцөд би л цор ганцаараа
Дусал дуслаар урсах нулимас минь
Дуралсан чамайг минь л харуулахыг хүснэ
Шиврэн орох цасан дундаа
Шигдэх болноо би насан туршдаа
Зуу зуун жилийн турш энэ цас шиврэн орно
Зун шиврэх цасандаа би насан туршдаа норно
Бурхан тэнгэр минь гуйя надруу түүнийг минь буцаагаач
Буян хий гэж та үргэлж захидаг харин та өөрөө буян хийгээч
Хайртай түүнийгээ би санан дурсах юм
Хайрыхаа хойноос миний нулимас урсах юм
Зун болгон шиврэх цасанд норж
Зуун жил чамайгаа би хүлээе....

1 comment: