Thursday, May 14, 2009

...Тэгэхээр...

Зиа тэгэхээр удаан чимээгүй байсаны эцэст хэд хэдэн шүлэг бичлээ... Комментүүдээн үлдээгээрэй! ккк...

Нүд

Хүнд тэнгэрээс заяасан таван мэдэрхүй бий
Хүйтэнд даардаган ч бий даардаггүйн ч бий
Хүсэл хясал хоёрын заагаа явдаг бидэнд
Хүссэн бүхэнээ хархад зориулагдсан мэлмий гэж бий
Тэр мэлмийгээрээн би олон зүйлийг харсөөн
Тэртээх алсад байдаг уулын оройг
Тэргэл сарнаас цацардаг саарал туяаг
Тэсвэр хатуужил гээд л бүгдийг
Харах ёсгүй зүйлсийг ч харсан
Харах ёстой зүйлсийг ч харсан
Харин цаг өнгөрөх тутамд
Хайр гэж үгүй болж
Хатуу , хар муу бүхэн
Хамаг хорвоог эзэлж байгааг ч хардаг боллоо...
Зөв биш буруу зүйлийг
Зөөлөн биш хатуу үйлсийг ч
Бусар булай, нүдээ дармаад зүйлсийг ч
Буруутай биш атлаа буруутан болсон гүтгэлэгийг ч
Мөнгөнөөс нүдээн салгаж чаддаггүй
Мэлмий гэдэг мэдэрхүйгээн
Буруу зүйлд ашигалж байгаа
Буга ч биш чөтгөр ч биш тийм хүмүүсийг ч харлаа... [...Сохор байх минь ч яав..]

...Тэр Минь...

Тэр минь даараа болов уу? Яагаа бол?
Тэр минь өлсөж цангаа боловуу? Яагаа бол?
Тэр минь уйтгарлаж гуниглаа боловуу? Яагаа бол?
Тэрэнд минь өвөрт нь ороод дулаацах хүн байгаа боловуу? гүү болов уу?
Яасаныг нь мэдээд авчихавал
Яаж ч байсан түүндээ бүхэнээ өгнө
Даарсан бол түүндээ сиймхий ч гэсэн
Дээлээ тайлаад өгөхсөн
Өлсөж цангасан бол түүндээ
Өчүүхэн ч гэсэн боорцогоо өгөхсөн
Уйтгарлаж гуниглаж суугаа бол
Улаахан уруулыг нь үнсээд дэргэд нь хамт байхсан
Дулаацуулаад өгөх хүн үгүйсэн бол
Дуугүйхэн энгэрээ дэрлүүлээд хамт хонохсон
Цас байгаль дэлхийг
Цав цагаанаар будлаа
Тоглож наадаж яваа хүмүүс дунд тэр минь
Тоотойхон нэг харагдах юм
Хань болоод хажууд нь байх хүн үгүйсэн бол
Ханисаад хамт байхыг би чимээгүйхэн хүснэ
Урьд шөнө тэрний минь бие таагүйхэн хоносон гэсэн
Уйтгарлаж гуниглаад тэгээгүй л байгаа даа?
Хоёр алагхан нүдэнд нь
Хөөр баясал байдаг байсан
Өглөө хархад арай л биш байлаа
Өнгөчөн хархад тэр минь
Тэр бүхнийгээ нууж л яваа бололтой
Тээнэгэлзэж , гэгэлзэлгүйгээр асуугаад авмаар санагдсан
Гэхдээ би чадаагүй ээ
Гэгэлзэн гэгэлзэн байгаад чимээгүйхэн өнгөрсөн
Шөнөжин түүндээ санаа зовиноод
Шөнө өглөөг ялгахаан байсан байсан
Тиймээ тэрний минь сэтгэл
Тив дэлхийг ч цагааруулж чадна
Тиймээ тэрний минь инээмсгэлэл
Тэнэг хүнийг ч ухаалаг болгож чадна...

Эрхэлжил байг

Эрхэлжил байг
Ижий аав хоёрыгоо байгаа дээр нь эрхэлж л байг
Ичээж болохгүй тэднийг зүгээр л орхи
Элбэрэлт хайрттайгаа хамт байгаа дээрээ
Эрхэлж л байг зөнөхөөсөө өмнө эрхлэг
Эрхийн тэнэг гэж тэднийг бүү доогол
Эрх ашигаа эдэлж яваа жирийн нэгэн хүмүүс
Элэг доог болох гэж тэд эрхэлдэггүй юм
Инээд наргиан болох гэж тэд эрхэлдэггүй юм
Аз жаргалаа амсаж байгаа танийг
Адгийн муу тэнэг гэвэл таньд ямар байхуу?
Тэднийг бүү эрхлүүл гэж
Тэвдэн сандарч хүнд бүү хэл!
Магад танийг тэр хүмүүс
Маргаашаа хардаггүй мангар гэж бодно шүү!
Алдаж гэндээд очих хүнгүй болоход нь
Авраад нэг авлаа гэхэд буруутах зүйл юу байна?
Давраад тэд чинь илүүг хийхгүй
Давхар нэгийг бодоод шөнөдөө зүүдлээд хонодог юм
Эрхлэхээс өөрийг мэдэхүй гэж
Элдэв янзаар бүү зэмэл
Голдоо ортол гомдож тунирхаад
Ганц ч нүдээрээ хархаа байвал яана?
Эрхэлж л байг тэр хүмүүс
Инээд хөөрөөр цалгиж байг
Эвдрээд нурах та нарын дараа
Ирээдүйд тэд хэндээ эрхлэхэв?

Би Бурхан Шүтдэг

Би Бурхан Шүтдэг
Би бурхан шүтдэг
Би шүтэх шүтэхдээн амьд бурхадыг шүтдэг
Духан дундаа мэнгэтэй бурхан бишээ
Дундуур усыг дарс болгодог нь ч биш
Бөгтийж өтөлсөн
Буурал бурхадыг би шүтдэг
Тэр бурхад амьдралд минь ганц л байдаг
Тэр бурхадад үүрдийн мөнх нас гэж үгүй
Үүрд дуурсагдах энэрэл хайр
Үүрэг болсон элбэрэлт сэтгэлэн л дуурсагддаг юм
Би бурхадыг шүтдэг
Би шүтэх шүтэхдээн
Ээж аав хоёрыгоо шүтдэг
Эмээ өвөө болдог тэр настангуудыг шүтдэг
Тэд нараас минь илүү хайрыг
Тэнгэрийн ороны хэн ч өгч чадахгүй
Тэднийхээ хувьд би бурхан ч
Тэд минь наддаа түмэн бурхадаас ч илүү...