Friday, September 24, 2010

Хос багана гэрийг тогтоодог
Хос гар амьдралыг болгодог
Хос хөл биеийг тогтоодог
Хос нүд юмсыг хардаг
Хос чих юмсыг сонсдог
Гэтэл яагаад нэг л зүрх гэж?
Гэм зэмгүй орчлон биш шүү дээ
Яагаад нэг л зүрх гэж ?
Яалтачгүй зүрхэнд хос хэрэгтэй.
Би ганцаараа бүхнийг болгоно гэж бодож явсан
Биений хэсэг биш сэтгэл зүрхтэйгээ хамт гэж бодож явсан
Надад одоо сонголт алга
Намрын ширүүн салхины эсрэг
Зүүн цээжин хэсэгт минь байрлах
Зүрх чамтай би ханьсана
Чи зүгээр л хос гэдэг үгний нэгэн таглаа
Чи зүгээр л суудал бөглөх зүйл
Үлдсэнийг нь надад үлдээ
Үнэхээр би чадна гэсэн итгэл байна
Хүн асуувал би хостой
Хүн асуувал би зүрхтэйгээ байна
Харин өөрөөсөө асуувал би ганцаараа байна
Хааяа нэг чамайг санана тэгээд л боллоо.
Бүгдийг би нэг гараараа бүтээнэ
Бүтэц нь дутуу ч би нэг баганаар гэрээ тогтооно
Биед минь хэцүү ч би 1 хөлөөрөө биеэ тогтооно
Биелэхэд хэцүү ч би 1 чихээрээ 2 ыг сонсоно
Хэцүү хэдий ч би нэг нүдээрээ амьдралыг харна
Хөгийн зэвэрсэн зоосны нүхэнд багтах амьдралыг
Ганц нүдээрээ харна
Гарцаа байхгүй ээ би бүгдийг ганцаараа бүтээнэ

1 comment: