Sunday, October 3, 2010

...Мянган жил ч хамаагүй... Хүлээнэ чамайг... Домог...

Би чамайг мянган жил хүлээсэн
Биелэгдэшгүй гэж бодож байгаагүй
Би чамайг мянган жил хайрласан
Бие сэтгэл минь гандаагүй
Нулимас нүдийг бүрхсэн ч
Нууцхан сэтгэл минь шантраагүй
Нуураа орхиод шувууд одсон ч
Нүдээ чилээлгүй чамайг хүлээсэн
Сүүлчийн удаа гэж байхгүй
Сүүдэр бид хоёр чамайг
Сүүмийх зэрэглээг ажин байж
Сөгдөн баясан уйлан байж
Тэртээх алсыг зорин байж
Тэмүүлэх сэтгэлээ үл хорин байж
Сэтгэл зүрхэндээ загинуулан байж
Сэвгүй чамайгаа хүлээнэ
Тэнгэрийн хязгаарт хүрэх цагийг
Тэвдэн тэвдэн хүлээсэн
Үүлс миний өмнөөс шантран
Үгүй гэж хэлэн бороо асган уйлсан ч
Үүрэг даалгавар биш хэдий ч
Үгүйлэх сэтгэл чамайг хүлээнэ
Цаг хугацаа өнгрөх тусам
Цайлган сэтгэл чамаар дутна
Цаст оргил норох тусам
Цагдан байж чамайг хүлээнэ
Хүрээд ирлээ тэр минь гээд
Хүсэх сэтгэлээ хуурдаг байсан
Хүрээд ирвэл яах вэ гэж
Хүсэл мөрөөдлөө хуурдаг байсан
Одоо ч тэр минь алга байна аа гэж
Орчлон хорвоод гомддог байсан
Огторгуйн оддоос би гуйсан
Олоод өгөөч түүнийг минь...
Тэртээх алсаас ажих сар минь
Түүнийг минь ирнээ гээд надад хэлээд өгөөч
Тэврээд авхыг хичнээн хүсээд ч
Тэвэр дүүргэх сэтгэлгүй ирвэл би яах вэ?
Хамаагүй энэ бол миний цорын ганц эцсийн минь хүсэл
Халгашгүй ариун хайрыг хүсэж мөрөөдөн хүлээнэ
Зүүдний ертөнцөд чамтайгаа учирсан
Зөн билиг минь надад хэлээд байна
Зөрүүдлэх хэрэггүй ээ сэтгэл минь
Зөвхөн намайг гээд хүрээд ирнэ
Энэ ертөнцийн бүх гол ширэгтэл би хүлээнэ
Энэ тэнгэрийн үүлс замхартал би хүлээнэ
Энэ навчис гандтал би хүлээнэ
Энэ дэлхий үгүй болтол би хүлээнэ
Хүлээнэ чамайгаа би хүлээнэ
Хүсэл зорилгоо замхартал хүлээнэ
Магад маргааш ирнээ гээд
Мянган жил чамайг хүлээнэ
Маргашгүй ганц үнэн гээд
Мартатлаа би хүлээнэ
Домог болон дурсагдатлаа
Дорнодын тал нутагт чамайг хүлээнэ
Хайртай гэж хэлэх мөч хүртлээ
Хангайн их байгалиас чамайг хүлээнэ
Хүлээж байгаагийн учир гэвээс
Хайртай гэж хэлэх л гэсэн юм
Хүсэж байгаагийн учир гэвээс
Хайртай гэдгээ мэдрүүлэх гэсэн юм
Би чамд хайртай гэдэг гуравхан үгний утгыг би
Бие сэтгэлээрээ илчлэх гэсэн юм
Би чамайг хүлээнэ гэсэн амлалтандаа
Бие сэтгэлээрээ хүрэх гэсэн юм
Шөнийн саранд хүслээ шивнэн хүлээнэ
Шүүдэр буусан цэцэгсийг тоолон байж хүлээнэ
Амьдын жаргалыг мэдэртлээ хүлээнэ
Ахиад ганцхан өдөр гэж зүрхэндээ шивнэн хүлээнэ
Наран таныг нойрсох хүртэл
Намайг гээд зориод иртэл нь хүлээнэ
Саран таныг нойрсох хүртэл
Сарнилгүй би хүлээнэ
Хайр чи намайг гээд зориод иртэл чинь хүлээнэ
Хайртай гэж хэлэх боломж надад олготол чинь би хүлээнэ
Хүлээнээ хүлээнэ чамайг би
Хүсэл зорилгоо биелтэл хүлээнэ
Хайр чамайг иртэл чинь
Харамсах зүйлгүйгээр хүлээнэ...

11 comments:

  1. yostoi goy shuleg boljee uneheer ih taalagdlaa tgd hrtai hunee chamaig gd irtel ni hueleegerei Amjilt!!!

    ReplyDelete
  2. ingj iheer huleesen hair n hurdan ireesei goy boljee :)

    ReplyDelete
  3. huleehed iim l medremj turdug,bolj bnaa

    ReplyDelete
  4. brg l mi tlaar bna mi hugshuun ji j aguumaa hehe
    taalagdlaaa

    ReplyDelete
  5. uneher iim aguu hair gj bdim bl hlh ug alga....

    ReplyDelete
  6. goe shuleg bna.hairiin hamgin saihan ni tsag hugatsa geh met zuilees angid monhiin erh cholootei bdag ni yum shig.setgeldee neg huniig heden zuun jiler ch hadgalj boldog. sain uu gej heleh hetsu bdag, uchir ni daraa ni bayartai gej heleh hereg gardag...hen negniig setgelde hairlana gedeg goe medremj...

    ReplyDelete
  7. wow.. uneheer goyo shuleg bolj..amjilt

    ReplyDelete
  8. хммм..бичээл байдаг бичээл байдаг цаадах нь ойлогдог юм болов уу? Ойлогсон ч ирэх болов уу?

    ReplyDelete
  9. ug, utga, muruud n saihan boljee! setgeles chn garsan uguig medehgui ym! huleej nga hun n bas uur hun gj bodoj bn.... tmuu

    ReplyDelete
  10. dur esgej hudlaa amidrahaa bolioch!

    ReplyDelete