Sunday, October 3, 2010

...Мянган жил ч хамаагүй... Хүлээнэ чамайг... Домог...

Би чамайг мянган жил хүлээсэн
Биелэгдэшгүй гэж бодож байгаагүй
Би чамайг мянган жил хайрласан
Бие сэтгэл минь гандаагүй
Нулимас нүдийг бүрхсэн ч
Нууцхан сэтгэл минь шантраагүй
Нуураа орхиод шувууд одсон ч
Нүдээ чилээлгүй чамайг хүлээсэн
Сүүлчийн удаа гэж байхгүй
Сүүдэр бид хоёр чамайг
Сүүмийх зэрэглээг ажин байж
Сөгдөн баясан уйлан байж
Тэртээх алсыг зорин байж
Тэмүүлэх сэтгэлээ үл хорин байж
Сэтгэл зүрхэндээ загинуулан байж
Сэвгүй чамайгаа хүлээнэ
Тэнгэрийн хязгаарт хүрэх цагийг
Тэвдэн тэвдэн хүлээсэн
Үүлс миний өмнөөс шантран
Үгүй гэж хэлэн бороо асган уйлсан ч
Үүрэг даалгавар биш хэдий ч
Үгүйлэх сэтгэл чамайг хүлээнэ
Цаг хугацаа өнгрөх тусам
Цайлган сэтгэл чамаар дутна
Цаст оргил норох тусам
Цагдан байж чамайг хүлээнэ
Хүрээд ирлээ тэр минь гээд
Хүсэх сэтгэлээ хуурдаг байсан
Хүрээд ирвэл яах вэ гэж
Хүсэл мөрөөдлөө хуурдаг байсан
Одоо ч тэр минь алга байна аа гэж
Орчлон хорвоод гомддог байсан
Огторгуйн оддоос би гуйсан
Олоод өгөөч түүнийг минь...
Тэртээх алсаас ажих сар минь
Түүнийг минь ирнээ гээд надад хэлээд өгөөч
Тэврээд авхыг хичнээн хүсээд ч
Тэвэр дүүргэх сэтгэлгүй ирвэл би яах вэ?
Хамаагүй энэ бол миний цорын ганц эцсийн минь хүсэл
Халгашгүй ариун хайрыг хүсэж мөрөөдөн хүлээнэ
Зүүдний ертөнцөд чамтайгаа учирсан
Зөн билиг минь надад хэлээд байна
Зөрүүдлэх хэрэггүй ээ сэтгэл минь
Зөвхөн намайг гээд хүрээд ирнэ
Энэ ертөнцийн бүх гол ширэгтэл би хүлээнэ
Энэ тэнгэрийн үүлс замхартал би хүлээнэ
Энэ навчис гандтал би хүлээнэ
Энэ дэлхий үгүй болтол би хүлээнэ
Хүлээнэ чамайгаа би хүлээнэ
Хүсэл зорилгоо замхартал хүлээнэ
Магад маргааш ирнээ гээд
Мянган жил чамайг хүлээнэ
Маргашгүй ганц үнэн гээд
Мартатлаа би хүлээнэ
Домог болон дурсагдатлаа
Дорнодын тал нутагт чамайг хүлээнэ
Хайртай гэж хэлэх мөч хүртлээ
Хангайн их байгалиас чамайг хүлээнэ
Хүлээж байгаагийн учир гэвээс
Хайртай гэж хэлэх л гэсэн юм
Хүсэж байгаагийн учир гэвээс
Хайртай гэдгээ мэдрүүлэх гэсэн юм
Би чамд хайртай гэдэг гуравхан үгний утгыг би
Бие сэтгэлээрээ илчлэх гэсэн юм
Би чамайг хүлээнэ гэсэн амлалтандаа
Бие сэтгэлээрээ хүрэх гэсэн юм
Шөнийн саранд хүслээ шивнэн хүлээнэ
Шүүдэр буусан цэцэгсийг тоолон байж хүлээнэ
Амьдын жаргалыг мэдэртлээ хүлээнэ
Ахиад ганцхан өдөр гэж зүрхэндээ шивнэн хүлээнэ
Наран таныг нойрсох хүртэл
Намайг гээд зориод иртэл нь хүлээнэ
Саран таныг нойрсох хүртэл
Сарнилгүй би хүлээнэ
Хайр чи намайг гээд зориод иртэл чинь хүлээнэ
Хайртай гэж хэлэх боломж надад олготол чинь би хүлээнэ
Хүлээнээ хүлээнэ чамайг би
Хүсэл зорилгоо биелтэл хүлээнэ
Хайр чамайг иртэл чинь
Харамсах зүйлгүйгээр хүлээнэ...

Thursday, September 30, 2010

Би чамд хайртай гэдэг үгний цаана 1000 утга оршдог хэдий ч
Миний чамайг гэсэн сэтгэлийн хажууд хайр гэдэг зүйл үнэ цэнэгүй
Чамайг л халамжилж хайрлахын төлөө төрсөн мэт
Чамтай л байхгүй бол дэлхий ертөнц сөнөчих мэт
Эргэлзээ чамд хэрэггүй энгэрт минь дулаацаач
Эргэх дэлхий салхины аясаар дуулан баясана
Бүх л бүтэн ертөнцийг чамтай л хамт бүтээх гэж
Бүдэг бадаг дурсамжийг биш үүрд бичих агуу түүхийг бүтээх гэж
Би чиний дэргэд зогсон байна шиврээ бороонд норон байна
Биелэгдэшгүйг биелэгдэтэл чамайг хүлээнэ гэж амлаж байна
Итгэл төгс амьдралын замд чинь гараас чинь атгаад хамтдаа алхах санал
Ирээдүйгээ төсөөлсөн залуугийн бяцхан хүсэл
Жаргал тэндээс мандаж байна хэзээ ч уулын цаана орохгүй
Жаран жилийг илээе тэхүү? чи бид 2 ын хайр бууралтахгүй
Зүүн цээжин хэсэгт зүрх чамайг нэхэн цохилно
Зүүн баруун чихэнд хэлсэн үгс , амьсгалах чинь сонсдоно
Хажууд минь байгаач зүрхэнд минь суурьшаач
Хамт амьдрах санал тавья зөвшөөрч хайрлаач
Ихэмсэг эмэгтэй таны зүрх сэтгэлийн үнэнч боол
Илүү зүйл хэрэггүй ээ би таны ноён байхыг хүсэхгүй ээ

Sunday, September 26, 2010

Харцнаас чинь юуг олж харж болодгийг чи мэдэх үү?
Ханашгүй их хайр дурлал хэний зүрхэнд байрладагийг чи мэдэх үү?
Хамт байхын жаргалын үнэн төрх
Хаах нь оршидогийг чи мэдэх үү?
Надаас бүү энийг асуугаарай
Надад хариулт нь байхгүй
Хариулт надад байхгүй ч
Хариулт нь хаана явааг нь би мэднэ
Тэнгэрт түгсэн түм буман одод дунд байхгүй ээ
Тэнгист тогтох түм түмэн сувд дунд байхгүй ээ
Хариулт ердөө хялбархан
Харин мэдхийг хүсвэл намайг мэд!
Тэнгэрт дүүлэх цолмон чамаас
Тэвдэн сандарч гуйх зүйл байна
Хүрэх ёстой оргил гэж хүнд байдаг юм гэсэн
Хүрэх ёстой оргилых нь зам нь хатуу байдаг юм гэсэн
Гэхдээ тэр хүн бодолд байгаа болхоор айхаа байчихсан
Гэрэлт ирээдүйрүү тэр хүнтэй хүрхийг нууцхан боддог болсон
Би далайн ус баймаар байна
Дурлалдаа бялуурсан нэгэн баймаар байна
Удаан удаанаар түүн рүү дөхмөөр байна
Лааны галд түүний төрхийг хармаар байна
Алим жимсны жинхэнэ амтыг амтлуулмаар байна
Маргааш бишээ маргашгүй олон зуунд түүнийг ажимаар байна
Хайр чи сонин шүү
Хамт баахан байлгачихаад
Хооронд нь яс хаяад
Хэнэгчгүй хаяад явдаг
Явсан хойноо юм болоогүй мэт буцаад ирдэг
Явуургүй энэ зан чинь тэр хүнд таалагдахгүй байгаа
Би мэдээд байнаа мэдээд байна
Биечлэн өөрөө үзсэн болхоор мэдээд байна
Сэтгэчлэн өөрөө дурлаж байсан болхоор
Сэвгүй хайрыг тэр хүнд л хүсэх юм
Би яах вээ хаашдаа балиартсан
Бие биш сэтгэл минь балиартсан
Туулж өнгөрсөн амьдралых нь
Зөрөөд гарсан залуу болсон ч
Түвшин надад харамсах зүйлгүй
Зөрүүд зантай болхоор бас мартаж чадахгүй
Энэ хэдэн үгсийг цолмон минь
Эндүүрч андуурч холилгүй хайрд дамжуулаадхаарай!
Амьдрал чи юун дээр тогтддог юм бэ?
Ариун сайхан хайр дурлал дээр үү?
Тийм бол надад хэлээд өг
Тэргэл саранд би шивнье
Тиймээ тэр надад таалагддаг
Тэврэхийг би хүсдэг
Тэмүүлдэг бас боддог
Түүнийг хархаараа тэнэглэдэг бас мангартдаг
Тиймээ би дурласан бололтой
Тэвчээргүй царайлчихаад байж суух газараа олж ядах юм
Тэвэрт үл багтах зүрхэндээ шивнэх юм
Тэвдэн сандраад хэрэггүй ээ
Угаасаа тэр минийж биш
Улам ихээр хайрлах тусам надад биш чамд хэцүү
Чи байгаагүй бол би ингэхгүй
Чи байгаагүй бол би хайрлахгүй
Чи байгаагүй бол би дурлахгүй
Чи байгаагүй бол би өөр хэний ч харцыг ингэж их ширтэхгүй
Алхаж гишгэж яваа газар бүрээр чинь
Амьд сүүдэр чинь болон дагахыг хүсэхгүй
Би чиний сүүдэр бол хажууд чинь явмаар байна
Би чиний тэвэрт амьдардаг хэн нэгэн биш
Чиний хайрлаж нандигнаж явдаг хүн чинь баймаар байна
Чинийхээ төлөө сүүдэр чинь болмоор байна...

Friday, September 24, 2010

Хос багана гэрийг тогтоодог
Хос гар амьдралыг болгодог
Хос хөл биеийг тогтоодог
Хос нүд юмсыг хардаг
Хос чих юмсыг сонсдог
Гэтэл яагаад нэг л зүрх гэж?
Гэм зэмгүй орчлон биш шүү дээ
Яагаад нэг л зүрх гэж ?
Яалтачгүй зүрхэнд хос хэрэгтэй.
Би ганцаараа бүхнийг болгоно гэж бодож явсан
Биений хэсэг биш сэтгэл зүрхтэйгээ хамт гэж бодож явсан
Надад одоо сонголт алга
Намрын ширүүн салхины эсрэг
Зүүн цээжин хэсэгт минь байрлах
Зүрх чамтай би ханьсана
Чи зүгээр л хос гэдэг үгний нэгэн таглаа
Чи зүгээр л суудал бөглөх зүйл
Үлдсэнийг нь надад үлдээ
Үнэхээр би чадна гэсэн итгэл байна
Хүн асуувал би хостой
Хүн асуувал би зүрхтэйгээ байна
Харин өөрөөсөө асуувал би ганцаараа байна
Хааяа нэг чамайг санана тэгээд л боллоо.
Бүгдийг би нэг гараараа бүтээнэ
Бүтэц нь дутуу ч би нэг баганаар гэрээ тогтооно
Биед минь хэцүү ч би 1 хөлөөрөө биеэ тогтооно
Биелэхэд хэцүү ч би 1 чихээрээ 2 ыг сонсоно
Хэцүү хэдий ч би нэг нүдээрээ амьдралыг харна
Хөгийн зэвэрсэн зоосны нүхэнд багтах амьдралыг
Ганц нүдээрээ харна
Гарцаа байхгүй ээ би бүгдийг ганцаараа бүтээнэ
Тамхины утаа чи надад юуг өгүүлэхийг хүсээв?
Тааж болшгүй амьдралыг минь үү?
Эсвэл бодолд автсан мөртүүдийг минь үү?
Эргэлзэлгүй надад хэлээд өг
Би яах ёстой юм?
Би хийх ёстой бүхнээ л хийсэн
Би алхсан , гүйсэн , жаргасан , зовсон
Би би хэвээрээ үлдэж чадсан.
Надад одоо чамаас өөр хань алга
Намарын навчис ч надаас нүүрээ буруулж
Найз нөхөд минь ч намайг хөсөр хаяж
Насан туршийн толботой үлдээлээ
Тамхи чи надад хэлээд өг
Тарчлаан зовоолгүй
Тархийг минь өвтгөлгүй
Тамхи чи надад хэлээд өг
Тавлан байж инээлгүй
Тавилан болсон амьдралын минь тухай хүүрнээд өг
Чамтай би 10 н жилийг туулсан
Чи л намайг хэн бэ гэдэгийг ойлгож байгаа
Хэн ч миний урулыг үнсэхийг хүсэхгүй байхад
Хэн ч биш эд чи л миний уруулыг үнсэж байсан
Чи намайг надаас илүү мэднэ
Чи миний дотор ороод бүх хортой зүйлийг хийсэн
Юуны учир? бас
Юуны тулд
Би чамтай балгаа юм бэ?
Би чамайг яагаад ингэж их хайрладаг юм бэ?
Төсөл тооцоог бодолгүй
Төв дэлгүүрийн эгчээс би чамайг авдаг
Чи юуны тулд надтай хамт байгаа юм?
Чи юуны төлөө миний гарт байгаа юм?
Хэрэг зорилгоо хэлээд өг бас
Хэзээ ч намайг орхихгүй гэж амлаач