Wednesday, December 22, 2010

Юу болоов бүсгүй минь

Юу ч дуугаралгүй гунигтайхан алхаад одох чинь

Ердийн байдаг шигээ санагдаагүй учир

Ер бусын зүйл болсон мэт санагдсан учир

Гунигийн цаадах мэдрэмжийг мэдэрсэн учир

Гунигтайхан оддоос гуйн суулаа хонгор чинийхээ төлөө

Чамдаа дэндүү уусан дасчээ нуух хэрэг юун

Чинийхээ сэтгэлийн хөдлөлийг даган тогтох болсон

Гунигланхан суувал гунигланхан суугаад

Ганцаардалд тэврүүлвэл хамтдаа тэврүүлээд

Аз жаргалыг амсан суувал хамтдаа амсаад

Ахиад хэдэн өдөр тэсэх хэцүү гэж бодогдвол хамтдаа бодоод

Би чамдаа хайртай нуух хэрэг юун

Бид бүхнийг даван туулна хатуухан зовлон байсан ч шүдээ зуун

Харцнаас чинь мэдрэгдэх аз жаргалын галын дөл

Харанхуйд нуугдсан мэт санагдсан

Юу болоов бүсгүй минь

Юунд үг дуугаралгүй гуниглах болов

Юуны төлөө өөрөө өөртөө гуниглалаа шивнэх болов

Юу ч хожихгүй учир бүхнээ хэлээд өг

Чиний нэгэн хэсэг учир сонсмоор байна

Чин зүрхнээсээ мэдэрдэг учир ойлгомоор байна

Хаашдаа жаргалын төлөө хамтдаа алхана гэсэн тангарагыг
Хайр сэтгэлдээ шивнэсэн

Хичнээн их жаргадаг билээ дээ

Хагацал зовлон атаархтал хамт байдаг

Тийм ч учраас чамдаа дэндүү ихээр дасаа биз

Тэврэн үнсэх бүрдээ жаргалын бурмыг амтлаа биз

Нуулгүй хэлээч хонгороо

Нуур дамнан хийсэх салхи шиг бүү зугтаагаач

Зүрх сэтгэлээ нээгээч дээ бүсгүй минь

Зөн билгийн худал адил бүү худал хэлээч...

Saturday, November 6, 2010

Надад юу мэдрэгдээд байна вэ?
Энэ мэдрэмжийг бий болгосон тэнгэр таньд талархая!
Надад өдийг хүртэл хийж бүтээж чадсан зүйл нэг ч үгүй.
Би зүгээр л хуцах дуртай солиорч мэдрэлтэх дуртай,
Надад хийж бүтээж чадсан зүйл юу ч байхгүй.
Би зүгээр л бусдын үзэл бодол бас бусдын ам
Би зүгээр л нэг бие. Би бол хог новш шаар
Харанхуйд ассан гэрэл гэх зүйл миний ертөнцөд лав алга.
Харанхуйд ганцаараа суух надад таалагдаж байнаа
Насан туршдаа ингэж явья би бэлэн байна
Нулимсны амт яасан ч шорвог юмб дээ
Амсаагүй удаж
Хиймэл баг зүүж байхдаа сэтгэлийн нулимс л амсаж сууснаас
Нүдний нулимс амсаагүй юм байна
Одоо багаа тайлах цаг болжээ...
Бүх нөхцөлд оролдож үзлээ
Багаа авч хаяя
Жинхэнэ мөн чанараараа амьдрья
Гуниж гутарсан хийж бүтээсэн зүйлгүй
Хэнтэй ч үг дуугардаггүй
Ганцаараа алхаж ганцаараа гүйдэг
Ганцаараа шаналж ганцаараа уйтгарладаг
Ганцаараа гэсэн үгний жинхэнэ илрэл болсон
Жинхэнэ дүрээрээ үлдсэн насаа илээж дуусгах минь
Үхэн үхтлээ сүүдэртэйгээ хамгийн сайн найз болж амьдръя
Тэнгэр таньд баярлалаа
Миний үнэн төрхийг гаргахад хүргэсэн цаг хугацаа
Хайр сэтгэл өөр юу байдаг юм тэр бүхэнд баярлалаа
Би жаргалыг өөрөөсөө мэдэрч
Зовлон гунигаа сүүдэртээ л хуучилж амьдръя
Шөнийн ододтой ярилцаж
Бодолдоо амьдрах минь
Хийж бүтээсэн зүйл байхгүй энэ чигээрээ явсаар
Хувиа хичээсэн нэг л хэвийн новшийн жимээрээ амьдрах минь
Ирээдүйг бодохгүй. Тэдний хохь болно биз
Надад хамаа алга
Өдөр өдөртөө өөрийгөө болгоод явж байвал барлаа
Хангалттай.
Уншсанд баярлалаа.
Таны таньдаг тука , түвшин 2 одоо үхсэн
Бүүр анх таныг таньдаггүй байсан үеийн Тука Түвшин 2 амилсан
...

Sunday, October 3, 2010

...Мянган жил ч хамаагүй... Хүлээнэ чамайг... Домог...

Би чамайг мянган жил хүлээсэн
Биелэгдэшгүй гэж бодож байгаагүй
Би чамайг мянган жил хайрласан
Бие сэтгэл минь гандаагүй
Нулимас нүдийг бүрхсэн ч
Нууцхан сэтгэл минь шантраагүй
Нуураа орхиод шувууд одсон ч
Нүдээ чилээлгүй чамайг хүлээсэн
Сүүлчийн удаа гэж байхгүй
Сүүдэр бид хоёр чамайг
Сүүмийх зэрэглээг ажин байж
Сөгдөн баясан уйлан байж
Тэртээх алсыг зорин байж
Тэмүүлэх сэтгэлээ үл хорин байж
Сэтгэл зүрхэндээ загинуулан байж
Сэвгүй чамайгаа хүлээнэ
Тэнгэрийн хязгаарт хүрэх цагийг
Тэвдэн тэвдэн хүлээсэн
Үүлс миний өмнөөс шантран
Үгүй гэж хэлэн бороо асган уйлсан ч
Үүрэг даалгавар биш хэдий ч
Үгүйлэх сэтгэл чамайг хүлээнэ
Цаг хугацаа өнгрөх тусам
Цайлган сэтгэл чамаар дутна
Цаст оргил норох тусам
Цагдан байж чамайг хүлээнэ
Хүрээд ирлээ тэр минь гээд
Хүсэх сэтгэлээ хуурдаг байсан
Хүрээд ирвэл яах вэ гэж
Хүсэл мөрөөдлөө хуурдаг байсан
Одоо ч тэр минь алга байна аа гэж
Орчлон хорвоод гомддог байсан
Огторгуйн оддоос би гуйсан
Олоод өгөөч түүнийг минь...
Тэртээх алсаас ажих сар минь
Түүнийг минь ирнээ гээд надад хэлээд өгөөч
Тэврээд авхыг хичнээн хүсээд ч
Тэвэр дүүргэх сэтгэлгүй ирвэл би яах вэ?
Хамаагүй энэ бол миний цорын ганц эцсийн минь хүсэл
Халгашгүй ариун хайрыг хүсэж мөрөөдөн хүлээнэ
Зүүдний ертөнцөд чамтайгаа учирсан
Зөн билиг минь надад хэлээд байна
Зөрүүдлэх хэрэггүй ээ сэтгэл минь
Зөвхөн намайг гээд хүрээд ирнэ
Энэ ертөнцийн бүх гол ширэгтэл би хүлээнэ
Энэ тэнгэрийн үүлс замхартал би хүлээнэ
Энэ навчис гандтал би хүлээнэ
Энэ дэлхий үгүй болтол би хүлээнэ
Хүлээнэ чамайгаа би хүлээнэ
Хүсэл зорилгоо замхартал хүлээнэ
Магад маргааш ирнээ гээд
Мянган жил чамайг хүлээнэ
Маргашгүй ганц үнэн гээд
Мартатлаа би хүлээнэ
Домог болон дурсагдатлаа
Дорнодын тал нутагт чамайг хүлээнэ
Хайртай гэж хэлэх мөч хүртлээ
Хангайн их байгалиас чамайг хүлээнэ
Хүлээж байгаагийн учир гэвээс
Хайртай гэж хэлэх л гэсэн юм
Хүсэж байгаагийн учир гэвээс
Хайртай гэдгээ мэдрүүлэх гэсэн юм
Би чамд хайртай гэдэг гуравхан үгний утгыг би
Бие сэтгэлээрээ илчлэх гэсэн юм
Би чамайг хүлээнэ гэсэн амлалтандаа
Бие сэтгэлээрээ хүрэх гэсэн юм
Шөнийн саранд хүслээ шивнэн хүлээнэ
Шүүдэр буусан цэцэгсийг тоолон байж хүлээнэ
Амьдын жаргалыг мэдэртлээ хүлээнэ
Ахиад ганцхан өдөр гэж зүрхэндээ шивнэн хүлээнэ
Наран таныг нойрсох хүртэл
Намайг гээд зориод иртэл нь хүлээнэ
Саран таныг нойрсох хүртэл
Сарнилгүй би хүлээнэ
Хайр чи намайг гээд зориод иртэл чинь хүлээнэ
Хайртай гэж хэлэх боломж надад олготол чинь би хүлээнэ
Хүлээнээ хүлээнэ чамайг би
Хүсэл зорилгоо биелтэл хүлээнэ
Хайр чамайг иртэл чинь
Харамсах зүйлгүйгээр хүлээнэ...

Thursday, September 30, 2010

Би чамд хайртай гэдэг үгний цаана 1000 утга оршдог хэдий ч
Миний чамайг гэсэн сэтгэлийн хажууд хайр гэдэг зүйл үнэ цэнэгүй
Чамайг л халамжилж хайрлахын төлөө төрсөн мэт
Чамтай л байхгүй бол дэлхий ертөнц сөнөчих мэт
Эргэлзээ чамд хэрэггүй энгэрт минь дулаацаач
Эргэх дэлхий салхины аясаар дуулан баясана
Бүх л бүтэн ертөнцийг чамтай л хамт бүтээх гэж
Бүдэг бадаг дурсамжийг биш үүрд бичих агуу түүхийг бүтээх гэж
Би чиний дэргэд зогсон байна шиврээ бороонд норон байна
Биелэгдэшгүйг биелэгдэтэл чамайг хүлээнэ гэж амлаж байна
Итгэл төгс амьдралын замд чинь гараас чинь атгаад хамтдаа алхах санал
Ирээдүйгээ төсөөлсөн залуугийн бяцхан хүсэл
Жаргал тэндээс мандаж байна хэзээ ч уулын цаана орохгүй
Жаран жилийг илээе тэхүү? чи бид 2 ын хайр бууралтахгүй
Зүүн цээжин хэсэгт зүрх чамайг нэхэн цохилно
Зүүн баруун чихэнд хэлсэн үгс , амьсгалах чинь сонсдоно
Хажууд минь байгаач зүрхэнд минь суурьшаач
Хамт амьдрах санал тавья зөвшөөрч хайрлаач
Ихэмсэг эмэгтэй таны зүрх сэтгэлийн үнэнч боол
Илүү зүйл хэрэггүй ээ би таны ноён байхыг хүсэхгүй ээ

Sunday, September 26, 2010

Харцнаас чинь юуг олж харж болодгийг чи мэдэх үү?
Ханашгүй их хайр дурлал хэний зүрхэнд байрладагийг чи мэдэх үү?
Хамт байхын жаргалын үнэн төрх
Хаах нь оршидогийг чи мэдэх үү?
Надаас бүү энийг асуугаарай
Надад хариулт нь байхгүй
Хариулт надад байхгүй ч
Хариулт нь хаана явааг нь би мэднэ
Тэнгэрт түгсэн түм буман одод дунд байхгүй ээ
Тэнгист тогтох түм түмэн сувд дунд байхгүй ээ
Хариулт ердөө хялбархан
Харин мэдхийг хүсвэл намайг мэд!
Тэнгэрт дүүлэх цолмон чамаас
Тэвдэн сандарч гуйх зүйл байна
Хүрэх ёстой оргил гэж хүнд байдаг юм гэсэн
Хүрэх ёстой оргилых нь зам нь хатуу байдаг юм гэсэн
Гэхдээ тэр хүн бодолд байгаа болхоор айхаа байчихсан
Гэрэлт ирээдүйрүү тэр хүнтэй хүрхийг нууцхан боддог болсон
Би далайн ус баймаар байна
Дурлалдаа бялуурсан нэгэн баймаар байна
Удаан удаанаар түүн рүү дөхмөөр байна
Лааны галд түүний төрхийг хармаар байна
Алим жимсны жинхэнэ амтыг амтлуулмаар байна
Маргааш бишээ маргашгүй олон зуунд түүнийг ажимаар байна
Хайр чи сонин шүү
Хамт баахан байлгачихаад
Хооронд нь яс хаяад
Хэнэгчгүй хаяад явдаг
Явсан хойноо юм болоогүй мэт буцаад ирдэг
Явуургүй энэ зан чинь тэр хүнд таалагдахгүй байгаа
Би мэдээд байнаа мэдээд байна
Биечлэн өөрөө үзсэн болхоор мэдээд байна
Сэтгэчлэн өөрөө дурлаж байсан болхоор
Сэвгүй хайрыг тэр хүнд л хүсэх юм
Би яах вээ хаашдаа балиартсан
Бие биш сэтгэл минь балиартсан
Туулж өнгөрсөн амьдралых нь
Зөрөөд гарсан залуу болсон ч
Түвшин надад харамсах зүйлгүй
Зөрүүд зантай болхоор бас мартаж чадахгүй
Энэ хэдэн үгсийг цолмон минь
Эндүүрч андуурч холилгүй хайрд дамжуулаадхаарай!
Амьдрал чи юун дээр тогтддог юм бэ?
Ариун сайхан хайр дурлал дээр үү?
Тийм бол надад хэлээд өг
Тэргэл саранд би шивнье
Тиймээ тэр надад таалагддаг
Тэврэхийг би хүсдэг
Тэмүүлдэг бас боддог
Түүнийг хархаараа тэнэглэдэг бас мангартдаг
Тиймээ би дурласан бололтой
Тэвчээргүй царайлчихаад байж суух газараа олж ядах юм
Тэвэрт үл багтах зүрхэндээ шивнэх юм
Тэвдэн сандраад хэрэггүй ээ
Угаасаа тэр минийж биш
Улам ихээр хайрлах тусам надад биш чамд хэцүү
Чи байгаагүй бол би ингэхгүй
Чи байгаагүй бол би хайрлахгүй
Чи байгаагүй бол би дурлахгүй
Чи байгаагүй бол би өөр хэний ч харцыг ингэж их ширтэхгүй
Алхаж гишгэж яваа газар бүрээр чинь
Амьд сүүдэр чинь болон дагахыг хүсэхгүй
Би чиний сүүдэр бол хажууд чинь явмаар байна
Би чиний тэвэрт амьдардаг хэн нэгэн биш
Чиний хайрлаж нандигнаж явдаг хүн чинь баймаар байна
Чинийхээ төлөө сүүдэр чинь болмоор байна...