Wednesday, December 22, 2010
Юу болоов бүсгүй минь
Юу ч дуугаралгүй гунигтайхан алхаад одох чинь
Ердийн байдаг шигээ санагдаагүй учир
Ер бусын зүйл болсон мэт санагдсан учир
Гунигийн цаадах мэдрэмжийг мэдэрсэн учир
Гунигтайхан оддоос гуйн суулаа хонгор чинийхээ төлөө
Чамдаа дэндүү уусан дасчээ нуух хэрэг юун
Чинийхээ сэтгэлийн хөдлөлийг даган тогтох болсон
Гунигланхан суувал гунигланхан суугаад
Ганцаардалд тэврүүлвэл хамтдаа тэврүүлээд
Аз жаргалыг амсан суувал хамтдаа амсаад
Ахиад хэдэн өдөр тэсэх хэцүү гэж бодогдвол хамтдаа бодоод
Би чамдаа хайртай нуух хэрэг юун
Бид бүхнийг даван туулна хатуухан зовлон байсан ч шүдээ зуун
Харцнаас чинь мэдрэгдэх аз жаргалын галын дөл
Харанхуйд нуугдсан мэт санагдсан
Юу болоов бүсгүй минь
Юунд үг дуугаралгүй гуниглах болов
Юуны төлөө өөрөө өөртөө гуниглалаа шивнэх болов
Юу ч хожихгүй учир бүхнээ хэлээд өг
Чиний нэгэн хэсэг учир сонсмоор байна
Чин зүрхнээсээ мэдэрдэг учир ойлгомоор байна
Хаашдаа жаргалын төлөө хамтдаа алхана гэсэн тангарагыг
Хайр сэтгэлдээ шивнэсэн
Хичнээн их жаргадаг билээ дээ
Хагацал зовлон атаархтал хамт байдаг
Тийм ч учраас чамдаа дэндүү ихээр дасаа биз
Тэврэн үнсэх бүрдээ жаргалын бурмыг амтлаа биз
Нуулгүй хэлээч хонгороо
Нуур дамнан хийсэх салхи шиг бүү зугтаагаач
Зүрх сэтгэлээ нээгээч дээ бүсгүй минь
Зөн билгийн худал адил бүү худал хэлээч...
Saturday, November 6, 2010
Sunday, October 3, 2010
...Мянган жил ч хамаагүй... Хүлээнэ чамайг... Домог...
Thursday, September 30, 2010
Миний чамайг гэсэн сэтгэлийн хажууд хайр гэдэг зүйл үнэ цэнэгүй
Чамайг л халамжилж хайрлахын төлөө төрсөн мэт
Чамтай л байхгүй бол дэлхий ертөнц сөнөчих мэт
Эргэлзээ чамд хэрэггүй энгэрт минь дулаацаач
Эргэх дэлхий салхины аясаар дуулан баясана
Бүх л бүтэн ертөнцийг чамтай л хамт бүтээх гэж
Бүдэг бадаг дурсамжийг биш үүрд бичих агуу түүхийг бүтээх гэж
Би чиний дэргэд зогсон байна шиврээ бороонд норон байна
Биелэгдэшгүйг биелэгдэтэл чамайг хүлээнэ гэж амлаж байна
Итгэл төгс амьдралын замд чинь гараас чинь атгаад хамтдаа алхах санал
Ирээдүйгээ төсөөлсөн залуугийн бяцхан хүсэл
Жаргал тэндээс мандаж байна хэзээ ч уулын цаана орохгүй
Жаран жилийг илээе тэхүү? чи бид 2 ын хайр бууралтахгүй
Зүүн цээжин хэсэгт зүрх чамайг нэхэн цохилно
Зүүн баруун чихэнд хэлсэн үгс , амьсгалах чинь сонсдоно
Хажууд минь байгаач зүрхэнд минь суурьшаач
Хамт амьдрах санал тавья зөвшөөрч хайрлаач
Ихэмсэг эмэгтэй таны зүрх сэтгэлийн үнэнч боол
Илүү зүйл хэрэггүй ээ би таны ноён байхыг хүсэхгүй ээ
Sunday, September 26, 2010
Ханашгүй их хайр дурлал хэний зүрхэнд байрладагийг чи мэдэх үү?
Хамт байхын жаргалын үнэн төрх
Хаах нь оршидогийг чи мэдэх үү?
Надаас бүү энийг асуугаарай
Надад хариулт нь байхгүй
Хариулт надад байхгүй ч
Хариулт нь хаана явааг нь би мэднэ
Тэнгэрт түгсэн түм буман одод дунд байхгүй ээ
Тэнгист тогтох түм түмэн сувд дунд байхгүй ээ
Хариулт ердөө хялбархан
Харин мэдхийг хүсвэл намайг мэд!