Wednesday, December 22, 2010

Эргэлзээ , бодрол , гуниглал , харанхуй маш их зүйл бодогдож байна. Бусдын хажууд би хэн ч биш гэдгээ мэдэрч байна. Би бол газар доорхи ертөнц. Толинд туссан хүн би мөн боловч миний бодож байгаа би биш байна. Өөрчлөлт шинэчлэлийг хийх тэнхэл алга. Хогийн саванд багтдаг бол ороод хэвтчихмээр. нэг л лаларын зүйл мэдрэгдээд байна. пяздаа. Би яачихаад байгаа юм бэ? Би өөрийгөө мэдрэхгүй байна. Зайл зайл...
Зиа миний нэг ийм клип гараад бараг 1 сар болж байна аа гэж.
http://www.youtube.com/watch?v=8e0PiKd9eDA&feature=related

Юу болоов бүсгүй минь

Юу ч дуугаралгүй гунигтайхан алхаад одох чинь

Ердийн байдаг шигээ санагдаагүй учир

Ер бусын зүйл болсон мэт санагдсан учир

Гунигийн цаадах мэдрэмжийг мэдэрсэн учир

Гунигтайхан оддоос гуйн суулаа хонгор чинийхээ төлөө

Чамдаа дэндүү уусан дасчээ нуух хэрэг юун

Чинийхээ сэтгэлийн хөдлөлийг даган тогтох болсон

Гунигланхан суувал гунигланхан суугаад

Ганцаардалд тэврүүлвэл хамтдаа тэврүүлээд

Аз жаргалыг амсан суувал хамтдаа амсаад

Ахиад хэдэн өдөр тэсэх хэцүү гэж бодогдвол хамтдаа бодоод

Би чамдаа хайртай нуух хэрэг юун

Бид бүхнийг даван туулна хатуухан зовлон байсан ч шүдээ зуун

Харцнаас чинь мэдрэгдэх аз жаргалын галын дөл

Харанхуйд нуугдсан мэт санагдсан

Юу болоов бүсгүй минь

Юунд үг дуугаралгүй гуниглах болов

Юуны төлөө өөрөө өөртөө гуниглалаа шивнэх болов

Юу ч хожихгүй учир бүхнээ хэлээд өг

Чиний нэгэн хэсэг учир сонсмоор байна

Чин зүрхнээсээ мэдэрдэг учир ойлгомоор байна

Хаашдаа жаргалын төлөө хамтдаа алхана гэсэн тангарагыг
Хайр сэтгэлдээ шивнэсэн

Хичнээн их жаргадаг билээ дээ

Хагацал зовлон атаархтал хамт байдаг

Тийм ч учраас чамдаа дэндүү ихээр дасаа биз

Тэврэн үнсэх бүрдээ жаргалын бурмыг амтлаа биз

Нуулгүй хэлээч хонгороо

Нуур дамнан хийсэх салхи шиг бүү зугтаагаач

Зүрх сэтгэлээ нээгээч дээ бүсгүй минь

Зөн билгийн худал адил бүү худал хэлээч...

Saturday, November 6, 2010

Надад юу мэдрэгдээд байна вэ?
Энэ мэдрэмжийг бий болгосон тэнгэр таньд талархая!
Надад өдийг хүртэл хийж бүтээж чадсан зүйл нэг ч үгүй.
Би зүгээр л хуцах дуртай солиорч мэдрэлтэх дуртай,
Надад хийж бүтээж чадсан зүйл юу ч байхгүй.
Би зүгээр л бусдын үзэл бодол бас бусдын ам
Би зүгээр л нэг бие. Би бол хог новш шаар
Харанхуйд ассан гэрэл гэх зүйл миний ертөнцөд лав алга.
Харанхуйд ганцаараа суух надад таалагдаж байнаа
Насан туршдаа ингэж явья би бэлэн байна
Нулимсны амт яасан ч шорвог юмб дээ
Амсаагүй удаж
Хиймэл баг зүүж байхдаа сэтгэлийн нулимс л амсаж сууснаас
Нүдний нулимс амсаагүй юм байна
Одоо багаа тайлах цаг болжээ...
Бүх нөхцөлд оролдож үзлээ
Багаа авч хаяя
Жинхэнэ мөн чанараараа амьдрья
Гуниж гутарсан хийж бүтээсэн зүйлгүй
Хэнтэй ч үг дуугардаггүй
Ганцаараа алхаж ганцаараа гүйдэг
Ганцаараа шаналж ганцаараа уйтгарладаг
Ганцаараа гэсэн үгний жинхэнэ илрэл болсон
Жинхэнэ дүрээрээ үлдсэн насаа илээж дуусгах минь
Үхэн үхтлээ сүүдэртэйгээ хамгийн сайн найз болж амьдръя
Тэнгэр таньд баярлалаа
Миний үнэн төрхийг гаргахад хүргэсэн цаг хугацаа
Хайр сэтгэл өөр юу байдаг юм тэр бүхэнд баярлалаа
Би жаргалыг өөрөөсөө мэдэрч
Зовлон гунигаа сүүдэртээ л хуучилж амьдръя
Шөнийн ододтой ярилцаж
Бодолдоо амьдрах минь
Хийж бүтээсэн зүйл байхгүй энэ чигээрээ явсаар
Хувиа хичээсэн нэг л хэвийн новшийн жимээрээ амьдрах минь
Ирээдүйг бодохгүй. Тэдний хохь болно биз
Надад хамаа алга
Өдөр өдөртөө өөрийгөө болгоод явж байвал барлаа
Хангалттай.
Уншсанд баярлалаа.
Таны таньдаг тука , түвшин 2 одоо үхсэн
Бүүр анх таныг таньдаггүй байсан үеийн Тука Түвшин 2 амилсан
...

Sunday, October 3, 2010

...Мянган жил ч хамаагүй... Хүлээнэ чамайг... Домог...

Би чамайг мянган жил хүлээсэн
Биелэгдэшгүй гэж бодож байгаагүй
Би чамайг мянган жил хайрласан
Бие сэтгэл минь гандаагүй
Нулимас нүдийг бүрхсэн ч
Нууцхан сэтгэл минь шантраагүй
Нуураа орхиод шувууд одсон ч
Нүдээ чилээлгүй чамайг хүлээсэн
Сүүлчийн удаа гэж байхгүй
Сүүдэр бид хоёр чамайг
Сүүмийх зэрэглээг ажин байж
Сөгдөн баясан уйлан байж
Тэртээх алсыг зорин байж
Тэмүүлэх сэтгэлээ үл хорин байж
Сэтгэл зүрхэндээ загинуулан байж
Сэвгүй чамайгаа хүлээнэ
Тэнгэрийн хязгаарт хүрэх цагийг
Тэвдэн тэвдэн хүлээсэн
Үүлс миний өмнөөс шантран
Үгүй гэж хэлэн бороо асган уйлсан ч
Үүрэг даалгавар биш хэдий ч
Үгүйлэх сэтгэл чамайг хүлээнэ
Цаг хугацаа өнгрөх тусам
Цайлган сэтгэл чамаар дутна
Цаст оргил норох тусам
Цагдан байж чамайг хүлээнэ
Хүрээд ирлээ тэр минь гээд
Хүсэх сэтгэлээ хуурдаг байсан
Хүрээд ирвэл яах вэ гэж
Хүсэл мөрөөдлөө хуурдаг байсан
Одоо ч тэр минь алга байна аа гэж
Орчлон хорвоод гомддог байсан
Огторгуйн оддоос би гуйсан
Олоод өгөөч түүнийг минь...
Тэртээх алсаас ажих сар минь
Түүнийг минь ирнээ гээд надад хэлээд өгөөч
Тэврээд авхыг хичнээн хүсээд ч
Тэвэр дүүргэх сэтгэлгүй ирвэл би яах вэ?
Хамаагүй энэ бол миний цорын ганц эцсийн минь хүсэл
Халгашгүй ариун хайрыг хүсэж мөрөөдөн хүлээнэ
Зүүдний ертөнцөд чамтайгаа учирсан
Зөн билиг минь надад хэлээд байна
Зөрүүдлэх хэрэггүй ээ сэтгэл минь
Зөвхөн намайг гээд хүрээд ирнэ
Энэ ертөнцийн бүх гол ширэгтэл би хүлээнэ
Энэ тэнгэрийн үүлс замхартал би хүлээнэ
Энэ навчис гандтал би хүлээнэ
Энэ дэлхий үгүй болтол би хүлээнэ
Хүлээнэ чамайгаа би хүлээнэ
Хүсэл зорилгоо замхартал хүлээнэ
Магад маргааш ирнээ гээд
Мянган жил чамайг хүлээнэ
Маргашгүй ганц үнэн гээд
Мартатлаа би хүлээнэ
Домог болон дурсагдатлаа
Дорнодын тал нутагт чамайг хүлээнэ
Хайртай гэж хэлэх мөч хүртлээ
Хангайн их байгалиас чамайг хүлээнэ
Хүлээж байгаагийн учир гэвээс
Хайртай гэж хэлэх л гэсэн юм
Хүсэж байгаагийн учир гэвээс
Хайртай гэдгээ мэдрүүлэх гэсэн юм
Би чамд хайртай гэдэг гуравхан үгний утгыг би
Бие сэтгэлээрээ илчлэх гэсэн юм
Би чамайг хүлээнэ гэсэн амлалтандаа
Бие сэтгэлээрээ хүрэх гэсэн юм
Шөнийн саранд хүслээ шивнэн хүлээнэ
Шүүдэр буусан цэцэгсийг тоолон байж хүлээнэ
Амьдын жаргалыг мэдэртлээ хүлээнэ
Ахиад ганцхан өдөр гэж зүрхэндээ шивнэн хүлээнэ
Наран таныг нойрсох хүртэл
Намайг гээд зориод иртэл нь хүлээнэ
Саран таныг нойрсох хүртэл
Сарнилгүй би хүлээнэ
Хайр чи намайг гээд зориод иртэл чинь хүлээнэ
Хайртай гэж хэлэх боломж надад олготол чинь би хүлээнэ
Хүлээнээ хүлээнэ чамайг би
Хүсэл зорилгоо биелтэл хүлээнэ
Хайр чамайг иртэл чинь
Харамсах зүйлгүйгээр хүлээнэ...

Thursday, September 30, 2010

Би чамд хайртай гэдэг үгний цаана 1000 утга оршдог хэдий ч
Миний чамайг гэсэн сэтгэлийн хажууд хайр гэдэг зүйл үнэ цэнэгүй
Чамайг л халамжилж хайрлахын төлөө төрсөн мэт
Чамтай л байхгүй бол дэлхий ертөнц сөнөчих мэт
Эргэлзээ чамд хэрэггүй энгэрт минь дулаацаач
Эргэх дэлхий салхины аясаар дуулан баясана
Бүх л бүтэн ертөнцийг чамтай л хамт бүтээх гэж
Бүдэг бадаг дурсамжийг биш үүрд бичих агуу түүхийг бүтээх гэж
Би чиний дэргэд зогсон байна шиврээ бороонд норон байна
Биелэгдэшгүйг биелэгдэтэл чамайг хүлээнэ гэж амлаж байна
Итгэл төгс амьдралын замд чинь гараас чинь атгаад хамтдаа алхах санал
Ирээдүйгээ төсөөлсөн залуугийн бяцхан хүсэл
Жаргал тэндээс мандаж байна хэзээ ч уулын цаана орохгүй
Жаран жилийг илээе тэхүү? чи бид 2 ын хайр бууралтахгүй
Зүүн цээжин хэсэгт зүрх чамайг нэхэн цохилно
Зүүн баруун чихэнд хэлсэн үгс , амьсгалах чинь сонсдоно
Хажууд минь байгаач зүрхэнд минь суурьшаач
Хамт амьдрах санал тавья зөвшөөрч хайрлаач
Ихэмсэг эмэгтэй таны зүрх сэтгэлийн үнэнч боол
Илүү зүйл хэрэггүй ээ би таны ноён байхыг хүсэхгүй ээ

Sunday, September 26, 2010

Харцнаас чинь юуг олж харж болодгийг чи мэдэх үү?
Ханашгүй их хайр дурлал хэний зүрхэнд байрладагийг чи мэдэх үү?
Хамт байхын жаргалын үнэн төрх
Хаах нь оршидогийг чи мэдэх үү?
Надаас бүү энийг асуугаарай
Надад хариулт нь байхгүй
Хариулт надад байхгүй ч
Хариулт нь хаана явааг нь би мэднэ
Тэнгэрт түгсэн түм буман одод дунд байхгүй ээ
Тэнгист тогтох түм түмэн сувд дунд байхгүй ээ
Хариулт ердөө хялбархан
Харин мэдхийг хүсвэл намайг мэд!
Тэнгэрт дүүлэх цолмон чамаас
Тэвдэн сандарч гуйх зүйл байна
Хүрэх ёстой оргил гэж хүнд байдаг юм гэсэн
Хүрэх ёстой оргилых нь зам нь хатуу байдаг юм гэсэн
Гэхдээ тэр хүн бодолд байгаа болхоор айхаа байчихсан
Гэрэлт ирээдүйрүү тэр хүнтэй хүрхийг нууцхан боддог болсон
Би далайн ус баймаар байна
Дурлалдаа бялуурсан нэгэн баймаар байна
Удаан удаанаар түүн рүү дөхмөөр байна
Лааны галд түүний төрхийг хармаар байна
Алим жимсны жинхэнэ амтыг амтлуулмаар байна
Маргааш бишээ маргашгүй олон зуунд түүнийг ажимаар байна
Хайр чи сонин шүү
Хамт баахан байлгачихаад
Хооронд нь яс хаяад
Хэнэгчгүй хаяад явдаг
Явсан хойноо юм болоогүй мэт буцаад ирдэг
Явуургүй энэ зан чинь тэр хүнд таалагдахгүй байгаа
Би мэдээд байнаа мэдээд байна
Биечлэн өөрөө үзсэн болхоор мэдээд байна
Сэтгэчлэн өөрөө дурлаж байсан болхоор
Сэвгүй хайрыг тэр хүнд л хүсэх юм
Би яах вээ хаашдаа балиартсан
Бие биш сэтгэл минь балиартсан
Туулж өнгөрсөн амьдралых нь
Зөрөөд гарсан залуу болсон ч
Түвшин надад харамсах зүйлгүй
Зөрүүд зантай болхоор бас мартаж чадахгүй
Энэ хэдэн үгсийг цолмон минь
Эндүүрч андуурч холилгүй хайрд дамжуулаадхаарай!
Амьдрал чи юун дээр тогтддог юм бэ?
Ариун сайхан хайр дурлал дээр үү?
Тийм бол надад хэлээд өг
Тэргэл саранд би шивнье
Тиймээ тэр надад таалагддаг
Тэврэхийг би хүсдэг
Тэмүүлдэг бас боддог
Түүнийг хархаараа тэнэглэдэг бас мангартдаг
Тиймээ би дурласан бололтой
Тэвчээргүй царайлчихаад байж суух газараа олж ядах юм
Тэвэрт үл багтах зүрхэндээ шивнэх юм
Тэвдэн сандраад хэрэггүй ээ
Угаасаа тэр минийж биш
Улам ихээр хайрлах тусам надад биш чамд хэцүү
Чи байгаагүй бол би ингэхгүй
Чи байгаагүй бол би хайрлахгүй
Чи байгаагүй бол би дурлахгүй
Чи байгаагүй бол би өөр хэний ч харцыг ингэж их ширтэхгүй
Алхаж гишгэж яваа газар бүрээр чинь
Амьд сүүдэр чинь болон дагахыг хүсэхгүй
Би чиний сүүдэр бол хажууд чинь явмаар байна
Би чиний тэвэрт амьдардаг хэн нэгэн биш
Чиний хайрлаж нандигнаж явдаг хүн чинь баймаар байна
Чинийхээ төлөө сүүдэр чинь болмоор байна...

Friday, September 24, 2010

Хос багана гэрийг тогтоодог
Хос гар амьдралыг болгодог
Хос хөл биеийг тогтоодог
Хос нүд юмсыг хардаг
Хос чих юмсыг сонсдог
Гэтэл яагаад нэг л зүрх гэж?
Гэм зэмгүй орчлон биш шүү дээ
Яагаад нэг л зүрх гэж ?
Яалтачгүй зүрхэнд хос хэрэгтэй.
Би ганцаараа бүхнийг болгоно гэж бодож явсан
Биений хэсэг биш сэтгэл зүрхтэйгээ хамт гэж бодож явсан
Надад одоо сонголт алга
Намрын ширүүн салхины эсрэг
Зүүн цээжин хэсэгт минь байрлах
Зүрх чамтай би ханьсана
Чи зүгээр л хос гэдэг үгний нэгэн таглаа
Чи зүгээр л суудал бөглөх зүйл
Үлдсэнийг нь надад үлдээ
Үнэхээр би чадна гэсэн итгэл байна
Хүн асуувал би хостой
Хүн асуувал би зүрхтэйгээ байна
Харин өөрөөсөө асуувал би ганцаараа байна
Хааяа нэг чамайг санана тэгээд л боллоо.
Бүгдийг би нэг гараараа бүтээнэ
Бүтэц нь дутуу ч би нэг баганаар гэрээ тогтооно
Биед минь хэцүү ч би 1 хөлөөрөө биеэ тогтооно
Биелэхэд хэцүү ч би 1 чихээрээ 2 ыг сонсоно
Хэцүү хэдий ч би нэг нүдээрээ амьдралыг харна
Хөгийн зэвэрсэн зоосны нүхэнд багтах амьдралыг
Ганц нүдээрээ харна
Гарцаа байхгүй ээ би бүгдийг ганцаараа бүтээнэ
Тамхины утаа чи надад юуг өгүүлэхийг хүсээв?
Тааж болшгүй амьдралыг минь үү?
Эсвэл бодолд автсан мөртүүдийг минь үү?
Эргэлзэлгүй надад хэлээд өг
Би яах ёстой юм?
Би хийх ёстой бүхнээ л хийсэн
Би алхсан , гүйсэн , жаргасан , зовсон
Би би хэвээрээ үлдэж чадсан.
Надад одоо чамаас өөр хань алга
Намарын навчис ч надаас нүүрээ буруулж
Найз нөхөд минь ч намайг хөсөр хаяж
Насан туршийн толботой үлдээлээ
Тамхи чи надад хэлээд өг
Тарчлаан зовоолгүй
Тархийг минь өвтгөлгүй
Тамхи чи надад хэлээд өг
Тавлан байж инээлгүй
Тавилан болсон амьдралын минь тухай хүүрнээд өг
Чамтай би 10 н жилийг туулсан
Чи л намайг хэн бэ гэдэгийг ойлгож байгаа
Хэн ч миний урулыг үнсэхийг хүсэхгүй байхад
Хэн ч биш эд чи л миний уруулыг үнсэж байсан
Чи намайг надаас илүү мэднэ
Чи миний дотор ороод бүх хортой зүйлийг хийсэн
Юуны учир? бас
Юуны тулд
Би чамтай балгаа юм бэ?
Би чамайг яагаад ингэж их хайрладаг юм бэ?
Төсөл тооцоог бодолгүй
Төв дэлгүүрийн эгчээс би чамайг авдаг
Чи юуны тулд надтай хамт байгаа юм?
Чи юуны төлөө миний гарт байгаа юм?
Хэрэг зорилгоо хэлээд өг бас
Хэзээ ч намайг орхихгүй гэж амлаач

Tuesday, June 8, 2010

Хөрст алтан дэлхийд
Хүн болж төрчихөөд
Хүйтэн дулаан аль алийг нь
Хүсээгүй мөртлөө үзлээ
Бодолд автсан мөртүүд
Борхон зүрхэнд эгшиглэх аялгуу
Зүрхэнд минь шивнэсэн үгс
Зүйрлэж болошгүй зовлон
Алхам тутмын алдаа
Ахиж ирэхгүй анхны хайр
Уйтгарт хүмүүсийн харц
Улсаас нэг л зүйлийг хүснэ
Зүгээр л амьдарч
Зөнгөөрөө жаргаж
Хүслээрээ баясаж
Хүссэнээрээ цэнгэж
Зогсолтгүй уйлж
Зволонд нэрвэгдэж
Цаг тутам санаж
Цаас үзэгийг нийлүүлнэ

Monday, May 17, 2010

...Би чамаас үүнийг л гуйх гэсэн юм...


Шөнөжин орсон шиврээ бороо нэг зүйлийг өгүүлэхийг хүснэ
Шөнө өдөргүй чамайг бодсон энэ бүгд гарцаагүй үнэн
Сэтгэл зүрхэнд хуримтлагдсан тэр бүх үгсээ чамд л шивнэж
Сэвгүй хайрийн дээдийг барий гэсэндээ л би тэнэглэж
Өнгөрсөндоо амьдархийг хүсэхгүй байгаач
Өр зүрхэнд минь чи л бодогдоно чам шиг бүсгүйг хайгаад
Олон жилийг элээсэн миний мөрөөдөл
Ондоо нэгнийг биш зөвхөн чиний төлөө бүгдийг сөрөөдөл
Хайрлаж явах нэг бүсгүйтэй харамлаж явах эмэгтэй хүнтэй
Хамтийн аз жаргалийг олохийг хүссэн чи одоо ч үнэ цэнэтэй
Мартаж чадахгүй бна мартахийг ч хүсэхгүй
Маргааш өглөө болсон ч хүсэл мөрөөдөл минь төгсөхгүй
Зүүдний ертөнцөд мэндэлсэн сэтгэлийн минь дагина
Зүрх дотороос чамайг харахсан гэж хангинана
Зүг зүгээс нисэн ирсэн шувуудын тэр дуудлагаар
Зөвхөн чамайг алдсан учир бүгд намайг буруутгана




Би дахиж дуралмааргуй бас чамайг мартмааргуй бна
Бид 2 хамт бх заяа дутсан л юм шиг бна
Уучлаарай үүрдийн найзууд бхийг хүсжийн гэсэн хариултний чинь
Үг үсэг бүрээр нь миний зүрхэнд том гарз учирсан
Сэтгэл зүрхэндээ хөглөж явсан аялгууг
Сэвтээсэн нэг эгшиг чиний амнаас гарсанд итгэхгүй
Өдөр хоног цаг хугацаа өнгөрөх тусам
Өөрийн зүрхэндээ чамайг зурсан зурагний будаг урсана
Хүйтэн бороонд дааруулахгуй
Хав харанхуйд ганцааранг нь үлдээхгүй
Хажуу дэргэдээ мөнхөд байлгаж
Хайрлаж хамгаалахийг хүссэн зүрх сэтгэлийг минь
Үүрдийн харанхуй нөмөрсөн мэт
Үгүйсгэж хэн ч чадахгүй хайр дурлалыг минь
Өрөвдөлтэй байдалд орсон хэдий ч
Өрөвдүүлхийг хүсээгүй энэ сэтгэл минь
Зүрхнээс урссан үгс бүр чин үнэн
Зөвхөн чамайг л Тука н насан туршдаа хүлээнэ




Хэлж амжаагүй үгсээ хэлэх боломж надад олгооч
Хэлтэрхий ч гэсэн хайр дурлал минь үнэтэй гэдэгийг ойлгооч
Хэнзхэн цэцэгний дэлбээ шиг яваад минь уучлаарай
Хэрвээ надаас 1 хүслийг минь асуувал
Хайртай бүсгүйг минь аз жаргалтай байлгаач гэж би гуйна
Бодолд автсан өдөр бүрийн тоогоор
Ганцаардалд тэврүүлсэн цаг мөч бүрийн тоогоор
Гансран уйлах зүрнийхээ нулимасых нь дуслаар
Ганцхан чамайг л харахийг хүсжийн
Гай болон товог удахгүй би чамаас гуйжийн
Сүүлчийн бөгөөд эцсийн удаа
Сарний доор би чамтай уулзая



Wednesday, May 12, 2010

...Хариу хүлээсэн мэдрэмж...

Яагаад хормын төдийд харц чинь миний л эзэн болно вэ?
Ялдам бас энхрий инээд гэрлээр дүүргээд
Буцах шувуудтай хамт ниссэн миний ертөнцөөс
Үгээр зүйрлэшгүй эрдэнээс минь юунд хагаслан хэлэлгүй авч одоо вэ?


Дахилт:
Үргэлж хардаг оддын минь тоос ганц чиний сэтгэлд буугаасай
Учир нь хүслээ шивнэсэн
Үүр цайтал саранг ширтхэд үргэлж хагас хэвээрэй
Алсад шингэн одсон Яг л сэтгэл шиг минь хагас хэвээрэй

Хорвоод ганцаардсан өнчин мод бас байдаг юм гэсэн
Хосгүй хээнцэр цэцэгс ганц ургадаг юм
Холоос ирэх анхилуун салхинд согтон
Хормын төдийд уяран найгах үедээ
Хамгийн нандин гэсэн газараа хадгалж байсан
Хосгүй дэлбээ нь хийссэн юм гэнэ лээ


Дахилт:
Үргэлж хардаг оддын минь тоос ганц чиний сэтгэлд буугаасай
Учир нь хүсэлээ шивнэсэн
Үүр цайтал саранг ширтхэд үргэлж хагас хэвээрэй
Алсад шингэн одсон яг л сэтгэл шиг минь хагас хэвээрэй


Наран нойрсох үеээр саран биднийг урин дуудна
Миний хэлэх үгсийг гэрчилэхээр одод чуулна
Зөвхөн чамд харин чи минь хэлэлгүй авсан зүрхээ
Өөрийхтэйгөө нададаа нээгээрэй

Үргэлж хардаг оддын минь тоос ганц чиний сэтгэлд буугаасай
Учир нь хүсэлээ шивнэсэн
Одоо миний шилтгээнд ганцаардсан ханхүү байдгийг мэддэг боловуу чи минь?
Миний сэтгэлд чамаас өөр юуч хэрэггүй...

Tuesday, May 4, 2010

Өнчин зүрх минь чамаас нэг их олон зүйлийг хүсээгүй
Өрөвдөлтэй нь аргагүй чамаас надад итгээч гэж хүсэхгүй
Доторхи хүн минь надаас тэс өөр хүн учираас
Дотороо зөвхөн чамайг бодоод гаднаа бол тэнэг юм шиг явсан
Хэзээдээ чи миний хувьд цорын ганц
Хэзээч би чамайг мартахгүй тэнгэр надад чамайг заяасан
Чиний минь надад өгсөн бэлэг зүрхэн хэлбэртэй чихрийн цаас байсан
Чиний минь хүртсэн тэр чихэрний амт ямар байсан? түүн шиг чамайг жаргаахыг хүссэн
Зүрхэн талдаа хадгалсан зураг болон зүрх чинь надад чин үнэнчээр үлдэж
Зөрүүдлэх хэрэгтэй гэж үү? Тука нь чамд бүхнээ зориулна.
Аз жаргал гэж юу юм бэ? тэнгэр минь надад хэлээч
Амтлаад үзхэд ямар байдаг юм бэ? хэлээд өгөөч
Цорын ганц хайрыг минь надад л үлдээ...
Цорын ганц хайрыыг минь зөвхөн надад л үлдээ... өөр зүйлийг би хүсэхгүй...