Sunday, June 7, 2009

Зиа

Зиа. хэдэн шүлэг нэмлээ. Аль дээр үед бичиж байсан шүлүгнүүдээ архив аа ухаад олсын сонирхоод Санал хүсэлт , этр янз янзын юмаа бичээрэй!...

Сүйрүүлсэн


Зүрх сэтгэлийн гүнээс би энэхүү үгсийг шүлэглэв
Зүг нь үгүй бодлын далай рр даруулт завийг хөлөглөв
Эр эмийн голоор илжиг адил жороолсон би
Эмэгтэй хүнд анх удаагаа тэгтлээ дуралсан би
Нэхэж нэхэж идсэн хоолоо
Нулимсаар амталж идсэн
Зовлон гунигийн заагаас
Зав гарган чамд хайртай хэмээн шивнэсэн
Дурлал гэдэг дурсамж дундуур
Дусал нулимасгүй явна гэж байдаггүй юм байна
Өөрөө л эрж хайхгүй бол
Өөрийг минь эрж хайдаггүй юм байна
Зүүд нойрны дагина чамаас зөвхөн хайрыг хүссэн
Зүрх бодолдоо чиний л уруулыг үнссэн
Хүсэж явсангүй би өдийг хүртэл энэ агуу их хайрыг
Хүсээгүй мөртлөө сүйтгэсэн би та хоёрын хайр гэдэг айлыг...

Зун шиврэх цас

Анх би чамтай зүн шиврэх бороонд танилцсан
Алагхан зүрх минь зөвхөн чиний л төлөө цохилсон
Гэтэл одоо би сэтгэл дотроо зун шиврэх бороонд норж байна
Гэнэн чиний минь дүр миний зүрхийг тогшиж байна
Зуурдхан учирсан анхны хайр чамдаа би
Зуу зуун жилийн турш шинээрээ байх үгсийг хэлсэнсэн
Тэнгэрт гэрэлтэх диваажинд байгаа чамдаан
Тэргэл сарны туяаг зөвхөн чамруугаа л илгээхсэн
Гэртээ ганцаараа шонхоороо ширтэхэд
Гэнэн чи минь надтай хамтдаа байх шиг
Өдөр бүр өнчин нулимасаан унаган чамайг санана
Үдэш бүр зөвхөн чамайг л зүүдлэнэ
Чи минь үгүй болхоор цаг хугацаа явахгүй байна
Чин зүрхэнд минь зун болж байгаа хэдий ч
Өвлийн цас бороо мэт шивэрч байна
Өнчин болсон миний зүрхэнд зөвхөн минь л үлдэждээ...
Үргэлжлүүлэхийг хүссэн хайр минь ингээд төгөсчээ
Үүрд санах болноо зөвхөн чамайг л
Үүрд дурсах болноо зөвхөн чамайгаа
Үүрдийн мөнхөд тиймээ үүрдийн мөнхөд зөвхөн чамайг санан дурсаж явнаа
Цаг хугацаа өнгөрсөн ч чамайг гэсэн миний сэтгэл үл буцна
Цаашдийн амьдрал яах нь мэдэгдэхгүй л байна...
Сарнай хадий сайхан ч өргөстэй гэдэгт итгэ!
Сар хэдий сайхан туяатай ч чи бид хоёрыг салгасан гэдэгт итгэ!
Хорвоо гэдэг уудам ертөнцөд би л орь ганцаараа
Хайр гэдэг уудам ертөнцөд би л цор ганцаараа
Дусал дуслаар урсах нулимас минь
Дуралсан чамайг минь л харуулахыг хүснэ
Шиврэн орох цасан дундаа
Шигдэх болноо би насан туршдаа
Зуу зуун жилийн турш энэ цас шиврэн орно
Зун шиврэх цасандаа би насан туршдаа норно
Бурхан тэнгэр минь гуйя надруу түүнийг минь буцаагаач
Буян хий гэж та үргэлж захидаг харин та өөрөө буян хийгээч
Хайртай түүнийгээ би санан дурсах юм
Хайрыхаа хойноос миний нулимас урсах юм
Зун болгон шиврэх цасанд норж
Зуун жил чамайгаа би хүлээе....

Нэргүй...


Хоёр алаг нүдийг чинь харахаар
Хорвоо ертөнцөөс тасрах юм
Дуу хоолойг чинь сонсохоор
Дутуу байсан бодол минь гүйцэх юм
Инээмсгэлсэн тэр дүр чинь
Итгэл сэтгэлд минь гүнээс гүнд үлдсэн
Сэтгэлээс минь уянгалан байж урсан гарах үгсийг
Сэтгэл зүрхэнд чинь ойлгуулан хэлэх зориг надад үгүй
Тиймээ аз жаргал гэж байдаг
Тэвдэн сандрахдаа ч хүн жаргадаг
Бусдын өөлсөн үг надад хамаагүй
Буруу байсан ч би чимээгүйхэн холдоно
Аз жаргалыг чамд хүсээд
Амтат хайр гэдэг бурамыг хайхаар эрэлд би гарна!

Хүүхдэд

Өөдөөс хараад инээх нь аз жаргалыг дагуулна
Өлсөөд уйлахана харин өхөөрдлийг дагуулна
Гэр бүл болсон бидний жаргал
Гэгээн хайрын илрэл
Нэг л мэдэхэд өөдөөс инээгээд алхана
Нэг дүгээр ангид ороод үгийг үсгэлж сурна
Бячцхан гараараа хөтлөхөнө
Бялзуухай адил өхөөрдөм
Нартад нүдээ нээхдээ
Намайг тэвэрээч гэж уйлах шиг
Эхлээд тэр минь зүүдлэхдээ
Ээж аавыгаа зүүдлэх шиг
Инээгээд өөдөөс мишээх нь
Энэрэлт хайрын минь эзэн
Ийм л нэгэн үрдээ
Ээж аав нь дэндүү хайртай!

Ааваа

Бүгд нэг л тэнгэрийн доор
Бүтэн зүрхээрээ аавыгаа хайрлана
Алсыг үргэлж харж
Алдхан биеийг минь хайрлана
Лааны тос урсаж дуусдаг бол
Алагхан сэтгэл минь хэзээ ч урсахгүй
Аабыхаа өвөр дээр суухад
Амар тайван болно сэтгэл минь
Зулайг минь хайрлаж үнэрэлдэг шиг
Зуун зууны цаана ч таны хайр үлдэнэ
Тэнгэрт гэрэлтэх оддын чуулган
Тэвэр дүүрэн хайрын тухай чуулна
Амьдралын их далайг гатлах сэлүүр минь та
Анирхан сэтгэлийн минь эзэд нь та хоёр минь
Анирхан сэтгэлийнхээ үгсийг
Аав таньдаа л
Алдрайхан үр нь зориулав!
Ааваа хүү нь таньдаа хязгааргүй их хайртай!

Ээжээ


Од гарагасийн ертөнцөд
Онцлон байж дэлхий бидний ээж
Дэд тэнгэр минь аав
Дэргэдэх ижий минь бурхан
Зүйрлэх сайхан үгс байхгүй ч
Зөв буруугийн зөн совин минь та
Байгаль дэлхий юунаас үүсэв?
Бурхан ээж таниас үүсэлтэй
Ачтай буянтай та минь
Амьдралын минь эхлэл
Амин зүрхний минь эзэн
Алдхан биений минь жаргал
Нарт ертөндийн жамаар
Намар дуусаад ахиад ирдэг ч
Таныг хайрлах сэтгэл минь
Тавин зууны цаана ч байсаар л байх болно.

Ээжээ ! хүү нь таньдаа хайртай!...

Чи бол

Чи бол миний онгодын минь хөглөл
Чи бол миний амьдралын минь зөгнөл
Чи бол миний нар сар
Чи бол миний орчлон хорвоо
Чи бол миний нандин хайр
Чи бол миний гол дүр