Wednesday, February 23, 2011

Дэлхий ертөнц эргэдэгээрээ эргэсээр
Дэлхийг нар хайрладгаараа хайрласаар
Дэндүү их хайрыг би таниасаа л мэдэрдэг
Дэлхий бол би нар бол та
Гэрийн хойморт байдаг
Гэгээн ногоон дарь эх надад хэрэггүй
Гэгээхэн сэтгэлийн минь эзэн
Гуалиг сарангуа авхай та л надад хэрэгтэй
Ээжээ та бол миний бурхан
Ээжээ та бол миний цаг хугацаа
Ээжээ та бол хөгжмийн яруухан хөг
Ээжээ та бол дэлхийн ариухан сэтгэл
Шүүдрийн дуслыг би түүж үзсэн
Шиврээ бороонд ч норж үзсэн
Ачыг тань хариулахсан
Алдрайхан хүү чинь
Алдаж гэндэж явсан би
Амьдралын хатуу нухчаанд
Гэхдээ та минь байсан болхоор би юунаас ч айгаагүй ээ
Гэгэлзэх сэтгэл минь өөр хүнийг хайрласан ч тэр хамаагүй ээ
Ээжээ та бол миний бурхан
Ээжээ та бол дусал дусаар дуслах хур бороо
Ээжээ та бол хөх тэнгэр
Ээжээ та бол газар дэлхий
Элбэрэлт хайранд тань би жаргалыг мэдрэнэ
Энүүхэндээ гэхэд хүүгээ уучлаарай
Өдөр бүр , үдэш бүр таньдаа хайртай гэж хэлдэггүйд
Өлсөж цангах үедээ таныхаа хоолыг идээд баярлалаа гэж хэлдэггүйд
Ээжээ та бол миний нар сар
Ээжээ хүү нь тань даа хайртай ...


Кккк хоёр жилийн өмнөх шүлэг байна аа гэж

1 comment: