Wednesday, February 23, 2011

Маргаашийн нарыг
Маргах зүйлгүйгээр
Хамтдаа харж
Хайр энэрэлд чинь умбах болов уу?
Алдрайхан чамайгаа
Ахиж алдахыг би хүсэхгүй
Азтайхан үерхэлийн эзэн минь
Амьдын жаргал болсон хайр минь
Маргааш гэдэг өдрийн
Мандах нарыг
Магад би чамтай
Марган байж харахгүй
Урд зүгээс салхилах салхи нь
Урьдын болсон бүхний санагдуулна
Зүүнээс мандах нар нь
Зүг зүг рүү гэрэл цацна
Маргаашийн нарыг
Магад би чамтай харахгүй


Дээр үеийн нэгэн шүлэг байнаа байна

No comments:

Post a Comment