Wednesday, February 23, 2011

Жаргалаар эхлэх хайр дурлал гунигаар төгсөх нь харуусалтай
Жамаараа хорвоод ингэх нь ёс юм байлгүй гэхдээ чамд л хайртай
Зовлонд автан гунин суухад зүрхэндээ би шаналалтай
Зүсрэн орох бороо хүртэл намуухан дуслах нь гаслантай
Энэ бүхэн амьдралын минь эцэст жаргалтай дурсамж байг
Ингэж одоо шаналсан ч гэсэн харин дараа нь жаргаг
Итгэлийн минь үзүүр дахь унтарсан зул эргээд бүүр дээшээ бадамлана
Эргэхгүй ээ найз нь тэр цагт инээгээд л зөрж бардамнана
Зүрхэнд минь үлдсэн тэр хайрын сорив тэр цагт сэдрэх байлгүй
Зүгээр л орхиорой хайрт минь чамайг шаналгахыг би хүсэхгүй
Зөндөө уйлсаан би чамайгаа санаж тэгсэн ч чи минь ирээгүй
Зөвхөн чамдаа л хайртайдаа өөрийг би хүсээгүй
Дотороо чамайгаа харамлан гунигийн дуу дуулана
Дутуу зүрхийг минь гүйцээгээч өөрөө ч мэдэлгүй уйлана
Буцаад хэзээ ч ирэхгүйг чинь мэдсэн мөртлөө
Бурханаас би тэр л үед гуйсан Би Чамд Хайртай...

Хуучины бас нэгэн шүлэг

1 comment: