Wednesday, February 23, 2011

Хүйтэнд даарч
Халуун цагт
Халууцах үед минь
Хайрын тэнгэрээс надад заяасан
Хайрт аавынхаа
Хүрэн хүрмийг барихад
Хайрын ивээл намайг өөртөө авах мэт
Хатуу хөтүү нухчаанд
Хайрын тэнгэр аав
Хатуу хөтүү нухчаанд
Хайрын эзэн ээж аав нарыг бодход жаргалтай
Энэ гэрийн минь эзэн
Энэ нутгийн минь ноён
Энэхэн зулайг минь
Эрдмийн уруулаараа үнсдэг
Ширүүн сахал нь хацар хатгаж
Ширхэг ширхэгээр бус
Гол горхиноос их
Гомдлох сэтгэлээс минь ч их
Хайраар намайг үнсэх мэт санагдана
Хамтдаа байсан
Хамтдаа байх
Хайрын минь цаг хугацааг
Юугаар ч солишгүй
Юутай ч зүйрлэшгүй
Аавдаа би хайртай
Аав таньдаа баярлалаа...

Хуучны шүлэг

No comments:

Post a Comment