Wednesday, February 23, 2011

Бие биенийхээ хайранд
Бидэн хоёр эрхлэн дасчээ
Хонгорхон сэтгэлээ дагаж
Хорвоод чи минь надаар дутвал
Ангирхан сэтгэлээ дагаж
Амьдралд би чамаар дутна
Хайр гэдэг аугаа юмаа
Хатан туулаас ч их хад чулуунаас ч өндөр
Хамаг бүхнээс минь ч их
Хайрын нулимасаа унаган
Хайр минь баяртай гэхэд
Хайрлах хүсэл минь бүхнийг л дурсахыг хүснэ
Дуулах дуу минь зөвхөн чам руу л эгшиглэнэ
Дурсаж байна чамайг би чин хайр минь
Намайг санасан боловуу гээд асуух гэтэл чи минь байсангүй
Надаас чам руу урсах нүдний минь харц
Нэг л зүйлийг өгүүлхийг хүссэн юм
Тэр бол ердөө л дөрөвхөн үсэгнээс бүрдсэн үг
Тэр бол ХАЙР
Тиймээ би чамд хайртай
Тэртээх өнгөрсөн үеэс эхлэн би чамд хайртай байсан
Тэнгэрт гэрэлтэх
Тэр их оддын дунд
Зөвхөн чиний минь туяаг өөртөө нуусан
Зөн билгийн ганц л од байгаа...
Зөвхөн тэр одыг би чамд өгөхийг хүснэ
Зөрүү хариу нэхэхгүй ээ би чамд хайртай
Алтнаас ч үнэтэй зүйлийг уг нь би чамд өгсөн
Аз жаргалтай байна байх гэж би найдсан
Дурлал гэдэг дарсыг
Дундаа тавиад уухсан
Ганцхан би согтох биш
Гагцхүү чамайг л согтоохсон
Зүгээр л намайг орхиод яваач
Зүрх сэтгэлийг минь буцаагаач
Зуурдхан учирсан чамдаа
Зуу зуун жилийн турш шинээрээ байх үгсийг хэлье!
Би Чамд Хайртай!



1 comment:

  1. heleh ug unende l alga gaihaltai bljee...:)

    ReplyDelete